БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа


“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн шилдэг татвар төлөгч, Хүмүүнлэг Өмнөговьчууд аяны шилдэг байгууллагаар шалгарлаа.

Аймаг, сумын Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан хүнлэг, энэрэнгүй үйлсийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Хүмүүнлэг Өмнөговьчууд” аянд “Хүмүүнлэг ЭТТ” үйл ажиллагааг хэрэгжүүлэн оролцож Гутгаар байранд шалгарлаа. “Хүмүүнлэг ЭТТ” үйл ажиллагааны хүрээнд ажиллагсдад цусны донорын сургалт орох, ажиллагсдыг хүмүүнлэгийн байгууллагын гишүүнчлэлд хамрагдуулах, нийгэмд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулан сайн үйлсийн аян, хандивын аянуудыг хэрэгжүүллээ.

Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрөөр Өмнөговь аймгийн татварын хэлтсээс шилдэг татвар төлөгчдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд төлсөн татварын хэмжээгээр Өмнөговь аймгийн хэмжээнд хамгийн их татварт төлсөн байгууллагаар эрэмбэлэгдэж, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, татвар төлөх үүргээ биелүүлж “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06