БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БЗД-ийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Тус хорооны оршин суугч Ж.Нарантуяагийнд цахилгаанаас үүдэлтэй гал шөнө дунд гарч, угаар мэдрэгч төхөөрөмж нь дохио өгснөөр хүүхдүүд сэрж, болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан гэдгийг энэ үеэр хэлж байв.

Энэ талаар оршин суугч Ж.Нарантуяа “Манайх хашаандаа байшинтай, гэртэй. Тэр шөнө дөрвөн хүүхэд маань гэрт унтаж байсан юм. Тогны утас масслаж, цахилгаанаас үүдэлтэй гал 03:00 цагт гарсан бөгөөд угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн. Уг төхөөрөмж дуугарснаар бид болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан. Тухайн үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс залгасан байсан. Дуудлагыг нь харчхаад эргэж залгаж чадаагүй. Удалгүй тус төвийн ажилтнууд ирж, нөхцөл байдлыг шалгаад явсан” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тухайн айлын угаар мэдрэгчийн дохиолол галлагаанаас бус тог цахилгааны асуудалтай холбоотойгоор дуугарсан. Иймээс иргэд тог цахилгааны аюулгүй бүрэн бүтэн байдлыг сайжруулж, болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд 397 цэгээр түлш борлуулж байна. Өнөөдрийн байдлаар түлшний цэгүүдийн хомсдол арилж, нөөц жигдэрсэн. Иргэд түлштэй холбоотой тодруулах зүйл гарвал 24 цагаар ажиллаж буй Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9410 дугаарт залгаж лавлах боломжтой” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна 36 минутын өмнө
Фото сурвалжилга: Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг нээв 1 цагийн өмнө
Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан 1 цагийн өмнө
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ 2 цагийн өмнө
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ 4 цагийн өмнө
Ахмад настны асаргааны шинэ төв байгуулах чиглэлээр ЖАЙКА-тай хамтран ажиллана 4 цагийн өмнө
Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ 8 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө 8 цагийн өмнө
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт багаж, тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа болно 9 цагийн өмнө
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоолоо Өчигдөр
ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДАЖ Ж.ЧИНБҮРЭН, Д.ГАНМАА НАРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ Өчигдөр
Х.Нямбаатар: Намын Их Хурлыг угтсан захиалгат худал мэдээлэл Өчигдөр
Ц.Даваасүрэн: Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үнэхээр хэлмэгдүүлэлт болно Өчигдөр
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана Өчигдөр
Ж. Баясгалан​: Нийгмийн халамжийн тэтгэвэр 20% нэмэхээр тохиролцлоо Өчигдөр
Х.Баасанжаргал: Бид төсвийг хэрхэн үр ашиггүй, дураараа, хуйвалдан батлах гэж байгааг л илчилсэн цөөнхийн дуу хоолой Өчигдөр
Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина Өчигдөр
Ч.Номин: 2026 оны төсвийг “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байна Өчигдөр