БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, айл өрхүүдэд төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Шалгалтын явцад зарим айл өрх угаарын хийн мэдрэгчээ гадаа дулаахан байгаа учир түр унтраасан, галлагаа хийхдээ асаадаг, чимээ ихтэй байдаг зэрэг шалтгаанаар унтраасан байсан нь илэрсэн байна. Угаар мэдрэгч унтраалттай байгаа нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын нэгдсэн системд ил тод харагддаг тул иргэдийг төхөөрөмжөө байнга асаалттай байлгахыг анхаарууллаа.

Тус мэдрэгч нь үйлдвэрийн баталгаатайгаар таван жил, тасралтгүй ашиглах нөхцөлд гурван жил хэвийн ажиллагаатай байдаг бөгөөд шинэчлэгдсэн загвар нь ашиглахад хялбар, найдвартай байдлаараа онцлог юм. Мөн шалгалтын явцад инженерүүд унтраасан мэдрэгчүүдийг асааж, ажиллагааг нь шалган, дахин холбож өгөв. Угаарын хий илрэх үед төхөөрөмж тодорхой хугацаанд дуугарч, агаар сэлгэхэд автоматаар унтардаг байна. Хэрэв удаан дуугарвал угаар бүрэн арилаагүй гэсэн дохио болдог гэв.

Иргэдийн зүгээс өмнө нь ашиглаж байсан угаарын хийн мэдрэгчийн зай хурдан дуусдаг, цахилгаанд залгадаг нь төвөгтэй байсан бол шинэчилсэн загвар өмнөх шигээ хүндрэлгүй болсон талаар хэллээ. Түүнчлэн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг туршиж, цаас шатааж мэдрэгчийн дохиоллыг ажиллуулав. Энэ үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс тухайн айлтай холбогдон агаар сэлгэх, гэрт байгаа хүмүүсийг гадаа гаргах, мөн мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах талаар дахин зөвлөгөө өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ 3 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө 3 цагийн өмнө
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт багаж, тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа болно 4 цагийн өмнө
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоолоо 19 цагийн өмнө
ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДАЖ Ж.ЧИНБҮРЭН, Д.ГАНМАА НАРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Намын Их Хурлыг угтсан захиалгат худал мэдээлэл 20 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үнэхээр хэлмэгдүүлэлт болно 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 23 цагийн өмнө
Ж. Баясгалан​: Нийгмийн халамжийн тэтгэвэр 20% нэмэхээр тохиролцлоо 23 цагийн өмнө
Х.Баасанжаргал: Бид төсвийг хэрхэн үр ашиггүй, дураараа, хуйвалдан батлах гэж байгааг л илчилсэн цөөнхийн дуу хоолой 23 цагийн өмнө
Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина Өчигдөр
Ч.Номин: 2026 оны төсвийг “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байна Өчигдөр
Төрд учирсан 721 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв Өчигдөр
Үйлдвэрчний эвлэл: Ажил хаяхад 3 хоног үлдлээ Өчигдөр
Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН 87 УДААГИЙН ДУУДЛАГААР 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 70 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА Өчигдөр
Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв Өчигдөр
Автобусны туслах жолооч цонхны цангаа арилгахаар буух үед нь араас нь автобус мөргөж, амь насаа алдсан хэрэг гарчээ Өчигдөр