БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ахмад настны асаргааны шинэ төв байгуулах чиглэлээр ЖАЙКА-тай хамтран ажиллана

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Асрах үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асрамж шаардлагатай бусад иргэдэд зориулсан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр мэргэшсэн хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаа. 
 
Тус багийнхан өнгөрөгч сард хуулийн төслийн эхний хувилбарыг хэлэлцэж дууссан талаараа мэдээлсэн
 
Тэгвэл өчигдөр /2025.11.10/ ЖАЙКА-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ахмад настны асаргааны шинэ төв байгуулах талаар санал солилцжээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ЖАЙКА-ийн шинэ суурин төлөөлөгч Араи Рина болон ЖАЙКА-ийн гэрээт зөвлөх, судалгааны багийн гишүүн Кумико Нишимура нар оролцлоо.

 
Тэд ахмад настны эрхийн хамгаалал, тэр дундаа асаргааны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. “Асрах үйлчилгээний тухай” бие даасан хуулийн төслийн анхны хувилбар бэлэн болсон бөгөөд олон нийт, судлаач, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэх шатандаа орж байгааг танилцууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа ЖАЙКА болон ХНХЯ-тай хамтран Япон улсад туршлага судалж, өргөн хүрээний судалгаанд тулгуурласан гэдгээ Д.Энхтуяа гишүүн танилцуулсан.
 

Ахмад настны жишиг асрамжийн төв байгуулах тухайд Японы нөхөн сэргээх болон асаргааны үйлчилгээний шилдэг туршлага дээр үндэслэн Монголд жишиг төв байгуулахаар ажиллаж буйгаа мөн танилцуулав. Тус төв нь ахмад настнаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд зориулсан асрамж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх иж бүрэн бүтэцтэй байхаар төлөвлөж байгаа аж. Одоогоор ТЭЗҮ, газар эзэмшлийн асуудал шийдэгдэж, байгуулах бэлтгэл ажил явагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ 29 минутын өмнө
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ 2 цагийн өмнө
Ахмад настны асаргааны шинэ төв байгуулах чиглэлээр ЖАЙКА-тай хамтран ажиллана 3 цагийн өмнө
Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ 6 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө 6 цагийн өмнө
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт багаж, тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа болно 7 цагийн өмнө
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоолоо 22 цагийн өмнө
ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДАЖ Ж.ЧИНБҮРЭН, Д.ГАНМАА НАРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Намын Их Хурлыг угтсан захиалгат худал мэдээлэл 23 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үнэхээр хэлмэгдүүлэлт болно Өчигдөр
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана Өчигдөр
Ж. Баясгалан​: Нийгмийн халамжийн тэтгэвэр 20% нэмэхээр тохиролцлоо Өчигдөр
Х.Баасанжаргал: Бид төсвийг хэрхэн үр ашиггүй, дураараа, хуйвалдан батлах гэж байгааг л илчилсэн цөөнхийн дуу хоолой Өчигдөр
Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина Өчигдөр
Ч.Номин: 2026 оны төсвийг “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байна Өчигдөр
Төрд учирсан 721 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв Өчигдөр
Үйлдвэрчний эвлэл: Ажил хаяхад 3 хоног үлдлээ Өчигдөр
Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв Өчигдөр