БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд хяналт тавихыг үүрэг болгосон.

Тэгвэл зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагын зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр саатуулсан байна.

Тодруулбал эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Энэ их хэмжээний мөнгийг бэлнээр гаргах нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж үзэн тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа бололтой.

Сонирхуулахад, сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш тогтмол буурч байгаа нь дээрх мэдээлэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй юм.
Гаалийн байгууллагын "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын дагуу мэдүүлж нэвтрүүлдэг. Ашиг хийх зорилгоор их хэмжээний мөнгө авч гарч байгаа нь дээрх журмыг зөрчөөд зогсохгүй ашиг хийхээр авч гарсан бол ББСБ болон виртуал хөрөнгийн үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлсэнд тооцогдох юм.
Цаашлаад, татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил, гэмт хэрэг болох боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.Даваасүрэн: Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үнэхээр хэлмэгдүүлэлт болно 7 минутын өмнө
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цагийн өмнө
Ж. Баясгалан​: Нийгмийн халамжийн тэтгэвэр 20% нэмэхээр тохиролцлоо 2 цагийн өмнө
Х.Баасанжаргал: Бид төсвийг хэрхэн үр ашиггүй, дураараа, хуйвалдан батлах гэж байгааг л илчилсэн цөөнхийн дуу хоолой 2 цагийн өмнө
Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина 3 цагийн өмнө
Ч.Номин: 2026 оны төсвийг “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байна 3 цагийн өмнө
Төрд учирсан 721 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв 4 цагийн өмнө
Үйлдвэрчний эвлэл: Ажил хаяхад 3 хоног үлдлээ 4 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв 5 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН 87 УДААГИЙН ДУУДЛАГААР 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 70 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА 5 цагийн өмнө
Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв 5 цагийн өмнө
Автобусны туслах жолооч цонхны цангаа арилгахаар буух үед нь араас нь автобус мөргөж, амь насаа алдсан хэрэг гарчээ 6 цагийн өмнө
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна 6 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал болно 7 цагийн өмнө
Өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурна 2025/11/07
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 2025/11/07
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА 2025/11/07
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ 2025/11/07