Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар Хотын дарга Х.Нямбаатарыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх гэж байна хэмээн нийтлэгдсэн билээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хаягаараа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрээр,
"Намын Их Хурлыг угтсан захиалгат худал мэдээлэл.
Нямбаатарыг харлуулах аргаа бараад, хэвийн ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүнийг мажийчжээ гэх нь холгүй болж.
Хэвлэлийн байгууллагууд баттай эх сурвалжаас мэдээллийг тодруулж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Энэ үүрэг хариуцлагаа умартан, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг үл огоорон, зөвхөн улс төрийн зорилгоор бусдын нэр төр алдар хүндэд халдах ажлыг хийж гаршиж байгаа нь харамсалтай. Мэргэжлийн ёс зүйн зарчмаа нэг эргэн харцгаана уу!
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл доорх худал мэдээлэл тарааж буй нэр бүхий байгууллагуудад ёс зүйн хариуцлага тооцож, залруулга гаргуулж өгнө үү" гэжээ.