БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Энэ онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор хэлэлцээрүүдийг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Улаанбаатар хотын зүгээс Туулын хурдны зам, тойрог хурдны зам, метро, трамвайны төслүүдэд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлалаар инженерингийн төлөвлөлтүүд хийхийг зорьж байгаа юм.

Тэгвэл нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн зарим ажлын байранд хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглан ажлаа хөнгөвчлөх, шуурхайлах чиглэлд анхаарахыг үүрэг болголоо. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшил хурдацтай өсөж, хиймэл оюун ухаан салбар бүрд их, бага хэмжээгээр нэвтэрч байна. Бид ч энэ хөгжлөөс хоцрох ёсгүй. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, зарим тохиолдолд орлох боломжтой салбар, ажлын байруудад хиймэл оюуныг ашиглах шаардлага үүсэж байна. Ялангуяа бэлэн өгөгдөл дээр ажиллах, тайлан, тооцоо гаргах зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай” гэдгийг тодотгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.Даваасүрэн: Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үнэхээр хэлмэгдүүлэлт болно 49 минутын өмнө
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 2 цагийн өмнө
Ж. Баясгалан​: Нийгмийн халамжийн тэтгэвэр 20% нэмэхээр тохиролцлоо 2 цагийн өмнө
Х.Баасанжаргал: Бид төсвийг хэрхэн үр ашиггүй, дураараа, хуйвалдан батлах гэж байгааг л илчилсэн цөөнхийн дуу хоолой 2 цагийн өмнө
Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина 4 цагийн өмнө
Ч.Номин: 2026 оны төсвийг “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байна 4 цагийн өмнө
Төрд учирсан 721 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв 4 цагийн өмнө
Үйлдвэрчний эвлэл: Ажил хаяхад 3 хоног үлдлээ 5 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв 6 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН 87 УДААГИЙН ДУУДЛАГААР 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 70 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА 6 цагийн өмнө
Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв 6 цагийн өмнө
Автобусны туслах жолооч цонхны цангаа арилгахаар буух үед нь араас нь автобус мөргөж, амь насаа алдсан хэрэг гарчээ 6 цагийн өмнө
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна 7 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал болно 7 цагийн өмнө
Өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурна 2025/11/07
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 2025/11/07
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА 2025/11/07
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ 2025/11/07