УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үнэхээр хэлмэгдүүлэлт болно. Үндсэн хуулийн цэц өөрөө зөрччихсөн. Х.Булгантуяа дэг дээр байхгүй ямар санал хураалт явуулах байсан юм. Дэг болон Үндсэн хууль дээр байгаа бүх заалтаар санал хураалт явуулсан. Дэгийн 101,3 дээр байнгын хорооны саналыг сонсоод илээр санал хураана гэсэн байгаа. Үүнийг Х.Булгантуяа мөрдөөгүй бол яах байсан юм. Дэг болон Үндсэн хууль дээр байхгүй заалтаар санал хураасан бол бүр алуулах байсан. Үндсэн хуулийн цэц цадиггүй загнаж, төрийг самраад байвал яах вэ гэдэг асуудлыг ярихгүй бол болохгүй." гэв.