БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрд учирсан 721 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс явуулсан хяналт шалгалтын ажлын үр дүнд 721,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа.

Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулахад Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулж эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар Хөдөлмөрийн сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нар 2013 онд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж, дээрх 23 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын нэгдсэн холбоо руу шилжүүлсэн байна. Оёдлын нэгдсэн холбоо нь 18 аж ахуйн нэгжтэй эргэн төлөгдөх нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулж санхүүжилт олгосон ч 2025 оны 8 дугаар сарын байдлаар 15,6 тэрбум төгрөг төлөгдөөгүй байв.

Оёдлын нэгдсэн холбооноос 23 тэрбум төгрөгийг авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан албан тушаалтнууд нь бусдад давуу байдал олгосон эсэх, зээл авсан аж ахуйн нэгжүүдтэй нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээд эсэх, хуульд заасан хориглолт, хязгаарлалт зөрчсөн эсэхийг хянан шалгаснаар төрийн эрх ашигт учруулсан их хэмжээний хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээс ирүүлсэн албан бичигт “Эрдсүлж” ХХК-иас 812,3 сая төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр 2015 онд гарсан ч Авлигатай тэмцэх газар идэвхтэй ажилласнаар 721,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан талаар дурдаж, талархал илэрхийлэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна 36 минутын өмнө
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 1 цагийн өмнө
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ 2 цагийн өмнө
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна 3 цагийн өмнө
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар 2026/01/17
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө 2026/01/16
Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна 2026/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026/01/16
Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ 2026/01/16
Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ 2026/01/16
А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ 2026/01/16
ҮЙЛ ЯВДАЛ Иргэн Оюунчимэг хууль хяналтын байгууллагуудад авлига өгч ажлаа бүтээж байгаа хүний талаар мэдээлнэ 2026/01/16
Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ 2026/01/15
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно 2026/01/15
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан 2026/01/15
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга 2026/01/15