БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ

Г.Оюунтуяа
2025/11/06

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Тус төв нь нийт 500 гэрээт ажилтантай. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын өрх бүхий 112 хороо байдаг бөгөөд нэг хороонд дунджаар дөрвөн гэрээт ажилтан ажилладаг. Угаар аюултай хэмжээнд хүрсэн айлын мэдээлэл төвийн дэлгэцэд автоматаар гарч ирдэг.  Үүний дагуу угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг. Шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж ажилладаг. Мөн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух, яндан, пийшингийн хөөлөлт болон засвар үйлчилгээг үзүүлдэг. Иргэд эдгээр үйлчилгээг авахын тулд 7011-9411 дугаарын утсаар холбогдон дуудлага өгч болно. Пийшингийн засвар хийлгэх иргэд материалын зардлаа өөрсдөө гаргана. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд, өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг аж.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллах үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Иргэд утаа гараагүй байхад дохиолол дуугарч байна гэж андуурч угаар мэдрэгчээ унтрааж болохгүй. Энэ жилээс алсын зайн хяналттай, батерейгаар ажилладаг ухаалаг угаар мэдрэгчийг нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 176 мянган гал түлдэг өрх бүртгэлтэй байна. Үүнээс 131 мянган өрхөд ухаалаг угаар мэдрэгч суурилуулсан. Гэсэн ч 17 мянган айл өрх угаар мэдрэгчээ унтраасан байдалтай байна.  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд тухайн айлуудтай холбогдож, шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж мэдрэгчийг асаах зөвлөмж өгч байгаа. Угаарын хий нь амт, өнгө, үнэргүй тул мэдэгдэхгүйгээр хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Иймээс иргэд өөрийн мэдрэмжээр бус, угаар мэдрэгчийн дохиололд тулгуурлан аюулгүй байдлаа хангах ёстой. Хэрэв угаар мэдрэгч дуугарсан бол яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Түүнчлэн есдүгээр сарын 15-аас хойш төвийн ажилтнууд 106 мянга гаруй айл өрхөөр орж, зуух, яндангаас үүдэлтэй угаартах эрсдэл байгаа эсэхийг шалгасан. Шалгах явцад угаартах гол шалтгаан нь зуух, яндангийн битүүмж алдагдсанаас үүсэж байна.  Нийслэлийн хэмжээнд гал түлдэг 172 мянган айлын 80 мянга орчим нь зуухны битүүмжийн асуудалтай байсан. Мөн иргэд түлш асаж дууссан, зуух хөрсөн гэж андуураад сойлтоо хаадаг нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Сойлтыг ямар ч нөхцөлд хааж болохгүй. Мөн Хотула аппликэйшныг угаарын хий мэдрэгчтэй холбон, арванхоёрдугаар сарын 15-аас хойш угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй. Угаар мэдрэгчээ зайлшгүй асаасны дараа түлшээ авах боломжтой юм” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 11 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 11 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 13 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 13 цагийн өмнө
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 14 цагийн өмнө
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 15 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна Өчигдөр
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА 2026/10/20
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна 2026/10/20
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/20
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2026/10/20
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО 2026/10/20
ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд 11:40 цагаас төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэнэ 2026/10/20
БХ-ын сайд Д.Батлут: Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой 2026/10/19
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД, МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ БАЙНА 2026/10/19
Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 2026/10/19
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА 2026/10/19