БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 100 сая шоо метр ус хуримтлуулна

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Улаанбаатар хот өнөөг хүртэл ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байгаа юм. Энэ хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилгоор “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байхаар ТЭЗҮ-д тусгаж байна. Төслийн хүрээнд гадаргын ус ашиглах боломжийг нээж, усны нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой ус хангамжийг бий болгох төдийгүй үерийн эрсдэлээс хамгаалах, голын экологи, орчны тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон эерэг нөлөөлөлтэй байхаар төлөвлөсөн. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулснаар жилд 50–100 сая шоо метр усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpataru Projects International Limited) нь урьдчилсан судалгаа, техникийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна. Тус байгууллага нь олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 19.000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүнд буюу 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон олон улсын хэмжээнд усан хангамжийн салбарт туршлагатай компани юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Наранбаяр: Тохиролцоонд хүрч бүртгэл албажсан болохоор ажил хаялт зогсох ёстой 1 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй 3 цагийн өмнө
Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа 3 цагийн өмнө
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина 3 цагийн өмнө
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 4 цагийн өмнө
Ж.Батжаргал: Улсын хэмжээнд цалин нэмэх асуудал болон хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг зөв шийдэх ёстой гэдэг үүрэг өглөө 4 цагийн өмнө
Цэц эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хуулиа зөрчлөө 5 цагийн өмнө
Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй, сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргахгүй байхад хяналт тавих үүрэг өглөө 5 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ЦАЛИНГИЙН ШАТЛАЛЫГ ӨСГӨХ ХУВИЛБАРЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЦЕГ: Олон оронтой дугаараас ирсэн сэжигтэй дуудлагыг авснаар интернэт банк, Фэйсбүүк нууц үгээ алдах эрсдэлтэй 6 цагийн өмнө
Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 100 сая шоо метр ус хуримтлуулна 6 цагийн өмнө
АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцжээ 6 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Хөгжиж байгаа улс орнуудад дундаж давхарга нь 50 хувиас дээш байж бололцооны гэж үздэг бол Монголд 25 хувьтай байна 6 цагийн өмнө
Фото сурважилга: Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 397 цэгээр гурван төрлийн түлш борлуулж байна 7 цагийн өмнө
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 6 хувиар нэмлээ гэхэд 17.000 төгрөг болж байна. Энэ мөнгө 7 ширхэг талхны үнэд хүрэхгүй 7 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: Эмч, сувилагч нарт дарамт шахалт үзүүлсэн юм бол байхгүй 7 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 89 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 8 цагийн өмнө
МАН, АН-ын бүлгүүд 10 цагт хуралдана 8 цагийн өмнө
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Нийт нутгийн 23 хувьд цастай байна 9 цагийн өмнө