Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг буюу парламентын мэтгэлцээн /2025.10.31/ “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдвээр болж өндөрлөв. Улмаар сөрөг хүчин буюу Ардчилсан намын бүлгийг төлөөлж мэтгэлцээнд оролцсон гишүүдийн асуултыг бүрэн эхээр нь хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан
-Монгол Улсад дундаж давхарга хүнд байдалд орсон. Хөгжиж байгаа улс орнуудад дундаж давхарга нь 50 хувиас дээш байж бололцооны гэж үздэг бол Монголд 25 хувьтай байна. Дундаж давхаргыг хамгаалахад үндэсний үйлдвэрлэл чухал. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд ямар бодлого барьж байна вэ.
Жишээ нь, Монгол Улсад өнөөдрийн байдлаар томоохон төслүүд дээр гадныхан л ажиллаж байна. Гэтэл монголчууд барилга барьж, зам засаж чадна шүү дээ. Үндэсний бүтээгдэхүүнийг худалдаж авах, иргэдэд эх оронч үзэл санааг суулгахад чиглэсэн ямар ажил хийх вэ.