Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач багш, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх Урлагийн Тэнхимийн эрхлэгч Г. Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Эрдэм шинжилгээний хурал-2025" Уран зургийн галерейд болно.
11:00 цагт: “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хороонд болно.
11:00 цагт: Иргэдийн хөдөлгөөнөөс: "МАН, ИЗНН-ын нүүрсчдээс үндсэн хуулиа аваръя" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!" хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд болно.
14:00 цагт: "Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох" төслийн нээлт Новотел зочид буудалд болно.