БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов


     Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны аравдугаар сарын 25-30-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Дарьсүрэн: Ү:24 (Ургах наран хороолол эцэс-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилж байгаа "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-044 гарааш дугаартай автобусны жолооч Г.Бямбасүрэн нь автобусанд орхисон үүргэвчийг олж өгсөнд маш их баярлалаа.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Оюундолгор: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилж байгаа "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-105 гарааш дугаартай автобусны жолооч Ж.Батхуяг нь зорчигчтой маш сайхан харьцаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайн хангаж хөдөлгөөнд оролцож байна.

Талархал: “Эмсид” ХХК-ийн “Улиастайн шинэ эцэс-Зам гүүрийн авто бааз” чиглэлд үйлчилж байгаа 19-068 гарааш дугаартай автобусны эмэгтэй жолооч их ганган явах юм. Буудлын зогсоолд орохдоо сэгсчүүлэхгүй, үнэхээр гоё явж байна.

Талархал: "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 02-121 гарааш дугаартай автобус маш цэвэрхэн, жолооч нь чадварлаг жолоо барьдаг юм байна.  

Талархал: Баянгол дүүргийн иргэн Цогзолмаа: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлд үйлчилж байгаа “ГБУС” ХХК-ийн 23-013 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Нарангарвуу иргэдтэй зөв боловсон харилцдаг. Энэ жолоочтой олон удаа тааралдаж байсан. Нийтийн тээвэрт 29 жил ажиллаж байгаа гэсэн. Ажлын өндөр амжилт хүсье.

 Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн У.Бүрэнжаргал: Д:6 “Гацууртын эцэс-Шар хоолойн ам” чиглэлд автобусны тоог нэмж өгнө үү. Хүүхдүүд автобусгүй хэцүү байна.

  • Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн Д:6 чиглэлд өдөрт 1 тээврийн хэрэгсэл 18 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлээс шалтгаалан хүлээгдлийн хугацаа уртсах нөхцөл байдал үүсдэг. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.

Иргэний санал: Баянгол дүүргийн иргэн Б.Нармандах: Төв замаараа хороолол орох чиглэлд автобус нэмж өгнө үү. Офицеруудын ордон-3,4-р хороолол руу зорчигч багтахгүй байна.

  • Шийдвэрлэлт: Зорчигч урсгалаас хамааран тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр судлан ажиллаж байна.

Иргэний санал: Сонгинохайрхан дүүргийн иргэн И. Мөнхцэцэг: Ч:43 (Баянхошуу-Ард кино театр), Ч:48 (Зүүн салааны эцэс-МУБИС) чиглэлүүдийн өглөөний эх авах цагийг 06:00 цагаас эхэлдэг болгож өгнө үү. Баянхошуунаас төв рүү орох чиглэл байхгүй байна.

  • Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:43 чиглэлд өдөрт 8 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Зорчигч урсгалаас хамааран эх авах цагт өөрчлөлт оруулах талаар судлан ажиллаж байна.

Иргэний санал: Иргэн Тунгалаг: Ч:84 “Бага тэнгэр сити-120 мянгат” чиглэлийн автобусыг хойгуур явуулахгүй Хүннү2222 хорооллын урдуур явуулж өгөөч. Яг дундуур явдаг автобус нэг ч байдаггүй.

  • Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл нь хотхон, хороолол доторх авто замаар зорчих боломжгүй байдаг.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Бат-Аргал: Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол чиглэлийн 11-031 гарааш дугаартай автобусны жолооч Саппоро автобусны зогсоолоос хүнээ аваагүй орхиж явсан.

  • Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч О.Д-д торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-142 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьсан. Байнга утсаар ярьж, бууж байгаа хүнээ харахгүй хүүхэд гэмтээх шахсан.

  • Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Б.С-д торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Т.Батбаяр: Х:7 (Туул тосгон шинэ эцэс-Хангарьд цогцолбор) чиглэлийн 15-044 гарааш дугаартай автобусны жолооч нялх хүүхэд тэврээд явган хүний гарцаар гарч байхад сигналдаад дайрах шахлаа.

  • Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд автобусны жолооч нь явган хүний гарцаар гарч байгаа иргэдэд зам тавьж өгч зогссон байхад замын хойд талаас 5 хүн, замын урд талаас өлгийтэй хүүхэд тэвэрсэн залуу гарч явсан бөгөөд жолооч сигнал дараагүй болно.  

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн М.Цэцэгээ: Ч:76 (Архивын ерөнхий газар-3,4-р хороолол) чиглэлд явж байгаа 3-188 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Өргөө кино театр автобусны зогсоол дээр хүүхэд тэвэрсэн хүн бууж байхад харахгүй хавчсан.

  • Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын жолооч Х.Д-т торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Баялаг-Эрдэнэ: Ч:52 (Дүүхээ дэлгүүр-Зайсан) чиглэлд явж байгаа 11-011 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Дунд хаалганы хажууд зогсож байгаад бууж байгаа хүнд саад болохгүй гээд буучхаад буцаад орсон чинь урд хаалгаар ор гэж загнасан.

  • Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч тухайн зорчигчийг буугаад эргэж суухыг анзаараагүй. Голын хаалгаар дайрч сууж байна гэж бодсон.  

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Золзаяа: Ч:18Б (МҮИС-ТЭЦ-3) чиглэлд явж байгаа 5-268 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

  • Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Ц.Г-т торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн З.Бямбасүрэн: Ч:80 (Халдвартын эмнэлэг-Хангарьд цогцолбор) чиглэлийн 15-073 гарааш дугаартай автобусны жолооч Хурд хороолол дээр буух гэтэл хавчсан.

  • Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад Хурд хороолол хойд буудал дээр суга таягтай иргэнийг буух гэхэд хаалгаа хаагаад нээсэн бөгөөд тухайн иргэнийг хавчаагүй.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Тэмүүжин: Ч:37 (Улаанхуаран эцэс-4-р хороол) чиглэлд явж байсан 1-168 гарааш дугаартай автобусны жолооч нь эцсийн зогсоол хүрэлгүй "4-р хороолол-Баруун" автобусны зогсоол дээр хүнээ буулгасан.

  • Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад чиглэлийн дагуу хэвийн явж байсан.

Иргэний гомдол: Иргэн Д.Эрдэнэзул: Ч:19Б (Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв) чиглэлийн 11-013 гарааш дугаартай автобусны жолооч нь Гадна тойруу 3 автобусны зогсоол дээрээс цаашаа явахгүй хэмээн хүнээ буулгасан.

  • Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч Б.О-т торгуулийн арга хэмжээ тооцсон.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 15 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА 15 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ 16 цагийн өмнө
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна 16 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв 17 цагийн өмнө
Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш! 17 цагийн өмнө
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэйчүүд байна 18 цагийн өмнө
Хонио хариулж яваад төөрсөн өсвөр насны хүүг эрлийн ажиллагаа зохион байгуулж олжээ 22 цагийн өмнө
Агаар бохирдуулагч бодисууд 2024 оны мөн үеэс 22-80 хувиар буурчээ 22 цагийн өмнө
Улаанбаатар хот орчмоор цас орж, шуурна 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” эрдэм шинжилгээний хурал болно 23 цагийн өмнө
МИАТ-ын нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ Өчигдөр
ТООГ НЬ ХАССАН Ч САНХҮҮЖИЛТИЙГ НЬ НЭМСЭН ТӨСӨВ Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА Өчигдөр
Б.Сумъяа: Шүгэл биш Бүрээ үлээвэл ямар вэ Өчигдөр
Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ Өчигдөр
Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ Өчигдөр
​Гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэргийг шалгаж байна Өчигдөр