БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Энхбаяр: Зөрчилтэй 10 ААН-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгах үүрэг өглөө

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд бетон зуурмаг болон бетон эдлэлийн үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аравдугаар сарын 2-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт шалгалтын хүрээнд бетон зуурмаг, эдлэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд баримтлах технологийн горим, түүхий эдийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, хадгалалтын нөхцөл, лабораторийн  стандартын шаардлагын хэрэгжилт зэрэгт дүгнэлт хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийт 88 бетон зуурмаг, эдлэлийн үйлдвэрт хяналт шалгалт хийснээс 32 нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бол 66 нь тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан. Харин зөрчилтэй 10 ААН-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгахыг үүрэг болгосон. Дүүрэг тус бүрийн байдлаар авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 31, Хан-Уул дүүрэгт 15, Баянзүрх дүүрэгт 18, Чингэлтэй дүүрэгт 6, Сүхбаатар дүүрэгт 7, Налайх дүүрэгт 7, Багануур болон Багахангай дүүрэг тус бүр 2 үйлдвэр хамрагдсан. Шалгалтын дүнгээр зарим үйлдвэрт дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, түүхий эдийн чанарт тавигдах шаардлагыг хангаагүй, цементийн хадгалалт буруу, технологийн горим мөрдөөгүй, хүйтний нөхцөлд бетон зуурмаг бэлтгэхдээ температурын дэглэм зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Мөн нийслэлийн хэмжээнд 2021-2025 онд давхардсан тоогоор 1008 барилга байгууламж баригдаж байгаа бөгөөд барилгын чанар, аюулгүй байдлыг хангахын тулд бетон зуурмагийн үйлдвэрлэлийн технологийн горим, стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт тавих шаардлагатай” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Энхбаяр: Зөрчилтэй 10 ААН-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгах үүрэг өглөө 2 цагийн өмнө
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо 3 цагийн өмнө
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай 3 цагийн өмнө
С.Амарсайхан: Орон нутгийн ШТС-уудын нөөцийн мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгов 4 цагийн өмнө
ОБЕГ: НИЙТ НУТГИЙН 46 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 5 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 31-нд нээнэ 6 цагийн өмнө
Ч.Болортуяа: Л.Оюун-Эрдэнийн ЗГ багш, эмч нарын цалинг огт нэмээгүй гэх ташаа мэдээлэл тарааж байгаа бололтой 6 цагийн өмнө
Шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцаллаа 7 цагийн өмнө
“Шатахуун зарна” гэж иргэдийг залилах тохиолдол ихэсч байна 10 цагийн өмнө
НИСЭХ, ЯАРМАГИЙН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИНЭ ЗАМЫН ТРАССУУДЫГ ТӨЛӨВЛӨӨД БАЙНА 10 цагийн өмнө
Сүхбаатар аймагт 800 га газар ой хээрийн түймрээс болж сүйджээ 11 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна 11 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно Өчигдөр
Б.Орхонбаяр: Монголд намайг мэдэхгүй хүн байхгүй Өчигдөр
Ривер гарден" хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана Өчигдөр
Ерөнхийлөгч УИХ-ын 95-р тогтоолд бүхэлд нь хориг тавьсанаа татан авчээ Өчигдөр
Гачууртын замаас Баяндөхөмийн ам хүртэлх 1.1 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
ШТС дээр бензинд оочерлож байсан иргэд, цагдаагийн ажилтан хооронд үл ойлголцол үүсч, зодолджээ Өчигдөр