Шатахуун түгээх станцын гадна цагдаа болон иргэн зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд
тавигдаад буй.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо "Сод Монгол" ШТС-ын орчимд "Зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг гурван хүн нийлээд боож унагаагаад байна", "Цагдаа иргэнийг зодсон дуудлага өгч байна" гэх зөрүүтэй дуудлагууд бүртгэгдсэнийг шалгаж байна.
Одоогоор гэмтсэн бэртсэн нөхцөл байдлын мэдээлэл байхгүй. Шаардлагатай ажиллагаа хийснээр тодорхой болно" гэлээ.