БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 31-нд нээнэ

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын нийт ажил 88 хувьтай үргэлжилж байна. Уг авто замын эхний байршилд 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнгөрсөн зургаадугаар сард нээсэн бол үлдсэн 1.5 км авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээхээр хуваарийн дагуу ажлууд явагдаж байгаа юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнээс тодруулахад “Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам хүртэлх авто замын суурь хучилтын ажил дууссан. Аравдугаар сардаа багтаан Ард Аюушийн өргөн чөлөөнөөс баруун тийш Содон хорооллын уулзвар хүртэлх зам болон үндсэн замаас Саппорогийн уулзвар уруудах хэсгийн авто замын хөдөлгөөнийг нээхээр тэмдэг тэмдэглэгээ суурилуулж байна. Авто замын ажлаас гадна нийт шугам сүлжээний ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлэээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох уг авто зам нь зургаан эгнээ зорчих хэсэг, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарцтай. Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам” гэв.

Авто замын үзүүлэлт:

  • Замын урт  – 4 км, 1.5км
  • Зорчих хэсгийн өргөн – 25 метр
  • Явган замын өргөн – 2 метр /2 талдаа/
  • Гүүр – 31.1 метр  
  • Нүхэн гарц – 4 ширхэг
  • Хоолой – 14 ширхэг
  • Тулц хана – 4 ширхэг

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС     


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Энхбаяр: Зөрчилтэй 10 ААН-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгах үүрэг өглөө 1 цагийн өмнө
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо 1 цагийн өмнө
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай 2 цагийн өмнө
С.Амарсайхан: Орон нутгийн ШТС-уудын нөөцийн мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгов 2 цагийн өмнө
ОБЕГ: НИЙТ НУТГИЙН 46 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 31-нд нээнэ 4 цагийн өмнө
Ч.Болортуяа: Л.Оюун-Эрдэнийн ЗГ багш, эмч нарын цалинг огт нэмээгүй гэх ташаа мэдээлэл тарааж байгаа бололтой 5 цагийн өмнө
Шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцаллаа 5 цагийн өмнө
“Шатахуун зарна” гэж иргэдийг залилах тохиолдол ихэсч байна 8 цагийн өмнө
НИСЭХ, ЯАРМАГИЙН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИНЭ ЗАМЫН ТРАССУУДЫГ ТӨЛӨВЛӨӨД БАЙНА 9 цагийн өмнө
Сүхбаатар аймагт 800 га газар ой хээрийн түймрээс болж сүйджээ 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна 10 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно Өчигдөр
Б.Орхонбаяр: Монголд намайг мэдэхгүй хүн байхгүй Өчигдөр
Ривер гарден" хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана Өчигдөр
Ерөнхийлөгч УИХ-ын 95-р тогтоолд бүхэлд нь хориг тавьсанаа татан авчээ Өчигдөр
Гачууртын замаас Баяндөхөмийн ам хүртэлх 1.1 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
ШТС дээр бензинд оочерлож байсан иргэд, цагдаагийн ажилтан хооронд үл ойлголцол үүсч, зодолджээ Өчигдөр