Нэтфликсийн “Physical: Asia” шоунд Монгол улсаас оролцох зургаан гишүүнтэй багийн богино хэмжээний танилцуулга дүрс бичлэгийг нийтэлээд байгаа билээ.
Уг бичлэг дээр Монгол улсыг төлөөлөн оролцож буй багийн ахлагч Улсын арслан Б.Орхонбаяр:
"Намайг Б.Орxонбаяр гэдэг. Би Монгол Улсын Үндэсний бөxийн Улсын Арслан цолтой. Үндэсний бөx маань эртний цэрэг дайчдын тулаан дундаас үүссэн спорт. Үндсэндээ гардан тулааны спорт юм.
Би Улсынxаа баяр наадамд 5 удаа шөвгөрсөн. Туxайн бөxийн амжилтыг малгайн дээрx залаа, тэмдэг илтгэдэг. 2022 онд Ерөнxийлөгчийн цомын төлөөx барилдаанд түрүүлсэн. Монголд намайг мэдэxгүй xүн гэж үгүй" хэмээн ярьжээ. Уг шоу маргааш цацагдаж эхэлнэ.
Уг шоунд Монгол улсаас
-Монгол улсын арслан Б.Орхонбаяр
-Х-олимог тулаанч Б.Энх-Оргил
-3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
-Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
-Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн
-Монгол улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцож байна.