БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Амарсайхан: Орон нутгийн ШТС-уудын нөөцийн мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгов

Г.Оюунтуяа
2025/10/28

УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцжээ. 

Орон нутгийн ШТС-уудын нөөцийн мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлж, эрүүл мэнд, онцгой, цагдаагийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд анхаарахыг үүрэг болгов

Хөдөө орон нутгийн иргэдээс УОК-т шатахуун тасалдсантай холбоотойгоор гомдол, мэдээлэл тасралтгүй ирж байна. Шатахууны хомсдолоос үүдэж хот хоорондын ачаа тээвэр тасалдах, малчдын отор нүүдэл, мал махны тээвэр, борлуулалт зэрэгт хүндрэл үүсгэж байгаа бөгөөд хэрэв асуудал даамжирвал бэрхшээлтэй асуудлууд үүсэх эрсдэлтэй байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийг хуралдууллаа.

Хуралдаанд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам болон нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, эрүүл мэнд, түлш, эрчим хүчний аюулгүй байдал, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тодорхой үүрэг чиглэл өглөө.

Өнөөдрийн байдлаар баруун бүсэд 14.6 сая, хангайн бүсэд 14.4 сая, хойд бүсэд 8.2 сая, төвийн бүсэд 6.0 сая, говийн бүсэд 12.5 сая, зүүн бүсэд 8.7 сая мал өвөлжиж, хаваржихаар байна. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 7.7 мянган малчин өрхийн 3.2 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарчээ.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас 48 нь ажиллаж, 13 нь бэлтгэлд, 8 нь засварт байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар станцууд дунджаар 13 хоногийн буюу 663.6 мянган тонн нүүрсний нөөц, 3,405 тонн мазутын нөөцтэй байна.

Нийслэлд шахмал түлшийг 24 тээврийн компани зүүн үйлдвэрийн агуулахуудаас борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийж байгаа бөгөөд 10 дугаар сарын 24-ний байдлаар 397 борлуулалтын цэг ажиллаж, 8.5 мянган тонн мидлинг, 6.3 мянган тонн хагас коксжсон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна.

Улсын онцгой комиссоос өнгөрсөн 6-8 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, шатахуун, бензин, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж хангалтыг тогтмол хянах үүрэг чиглэл өгч, зарим аймагт газар дээр нь очиж ажилласан. Гэвч биднээс үл шалтгаалсан хүндрэл бэрхшээл гарсан тул төр, хувийн хэвшил, орон нутгийн захиргаа уялдаа холбоотой ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулах шаардлагатай байна. Дулааны цахилгаан станцуудыг хэвийн ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тасралтгүй ажиллагаатай байлгах нь өвлийг хүндрэл багатай даван туулах үндсэн нөхцөл юм. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ өвлийн оргил үед 1,800 мегаваттад хүрэхээр тооцоологдсон тул өндөр эрсдэл үүсэж болзошгүй. Энэ нөхцөлд холбогдох байгууллагуудыг шат дараатай төлөвлөгөө боловсруулж, эрсдэлийг урьдчилан тооцоолж ажиллахыг үүрэг болголоо.

Баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл хийж буй малчдын нөхцөл байдлыг онцгойлон хянаж, мал сүргийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө. Одоогоор 1.1 сая орчим толгой мал отрын бүсэд байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай тул малчдын хүнс, тэжээл, шатахууны хангалтыг тасалдуулахгүй байлгах, зам даваа хаагдсан үед шуурхай тусламж хүргэх, Онцгой байдлын байгууллага, эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, аймаг, сумын онцгой комиссыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж 24 цаг ажиллуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн шатахууны хомсдолтойгоор бурхан болоочоо нутаглуулж, буяны ажлыг хийж чадахгүй байна гэх гомдол ирсэн. Тиймээс нийслэл, аймаг, орон нутгийн ШТС-ын мэдээллийг олон нийтэд тогтмол нээлттэй хүргэж, шатахуун хаана тасарсан, хаана олгож байгааг нэг урсгалаар тогтмол мэдээлэхийг онцоллоо.

Цаашид нөхцөл байдал ойрын хугацаанд шийдэгдэх хэдий ч өвсний тээвэр болон улс хоорондын ачаа тээврийн үнэ өсөж импортын бараа, өвс тэжээлийн зохиомол үнийн хөөргөдөл үүсэх эрсдэлтэй байгаа тул онцгойлон анхаарахыг санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ 19 цагийн өмнө
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа 19 цагийн өмнө
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна 20 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна 20 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА 20 цагийн өмнө
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна 23 цагийн өмнө
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ Өчигдөр
КАРАКАС ХОТОД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 188 ХҮН НАС БАРЖ, 1500 ГАРУЙ ИРГЭН ГЭМТЭЖ, БЭРТЖЭЭ Өчигдөр
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ Өчигдөр
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ Өчигдөр
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Өчигдөр
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 2026/06/25
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 2026/06/25
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 2026/06/24
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/06/24
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/06/24
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23