БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИСЭХ, ЯАРМАГИЙН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИНЭ ЗАМЫН ТРАССУУДЫГ ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

Admin
Өчигдөр

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг ахлан үе шаттай ажлуудыг зохион байгуулж билээ. Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр ажилласан талаар мэдээлсэн билээ. Энэ удаа Яармаг орчимд төлөвлөсөн шинэ замын трассуудын талаар танилцуулж байна. Тодруулбал, Яармагийн гэр хороолол дундуур явах шинэ авто замын трасс, Яармагийн гол замаас Нүхтийн авто зам хүртэлх шинэ замын трасс болон Зайсангийн Соёмботой уулын хойгуурх шинэ авто замын трассуудаар төлөвлөөд байна. Дээрх шинэ замуудыг хийснээр Яармагийн төв гол замын түгжрэлийг сааруулах, ачааллыг бууруулах, Яармагийн оршин суугчид хотхон, хорооллоосоо гарч орохдоо түгжрэхгүй байх зэрэг ач холбогдолтой байна

.
Түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н. Намуу, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат болон


Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн зураг төслийн инженер Х.Ганбат, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх 2 дугаар хэлтсийн дарга Б.Мягмарсүрэн нар ажиллаж, ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
НИТХ-ын дарга А.Баяр шинэ трасс замуудыг хийснээр түгжрэл хэдэн хувиар буурах, авто замыг ач холбогдлоор нь эрэмбэлж ирэх оны төсөвт тусгахын тулд холбогдох зураг төслийг нарийн гаргаж, бэлэн болсон зураг төслийг хянаж, нягтлах, шаардлагагүй замын трассыг хойшлуулах, иргэдийн санал хүсэлтийг заавал авах, төрийн байгууллагын уялдаа холбоог эрчимжүүлэх зэргийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санууллаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шүүх С.Молор-Эрдэнэд хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ 7 минутын өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ 15 минутын өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 36 минутын өмнө
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 2 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно 7 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна 22 цагийн өмнө
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО 23 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа Өчигдөр
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ УИХ-ЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
No Brand "Модны 2"-т шинэ салбараа нээнэ Өчигдөр
АЛБА ХААГЧИД 5 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 27 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
10 сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа Өчигдөр
2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ 2026/09/25
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА 2026/09/25
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо 2026/09/25
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25