Ариана Грандийн хуримын зар өнгөрсөн долоо хоногт сошиал медиаг түрүүлэв


Поп дуучин Ариана Гранде лхагва гарагт сүйт залуу Далтон Гоместой хуримаар хийснээ зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг шуугиуллаа.
Инстаграм дээр хуримынхаа талаар  мэдээлэл цацсан Гранде дөрвөн өдрийн дотор 65 сая лайк цуглуулжээ.
Nickelodeon цувралын алдарт жүжигчнээр алдаршиж байсан Гранде дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг юм. Тэрээр зургаан цомог гаргасан бөгөөд одоогоор Billboard-ийн долоо хоног тутмын поп чартуудад бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хит дуугаараа 3-т бичигдэж байна. 
Гранде Форбс сэтгүүлээс гаргадаг хамгийн их орлоготой алдартнуудын жагсаалтад 2020 онд хамгийн өндөр цалинтай эмэгтэй дуучин болж  байсан. Тэрээр олон нийтийн хэрэгсэлд гайхалтай хуримынхаа талаар нэг ч зураг оруулаагүй. Энэ нь мэдээж бусад алдартнуудтай адил хэсэг хугацаанд нууцлах, магадгүй олон нийтэд хүлээлт үүсгэж байж оруулахаар шийдсэнтэй холбоотой гэж үзэх хүн цөөнгүй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна