БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хамт олноо хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, чанарыг эрхэмлэн стандартыг амжилттай хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, амт чанарыг сайжруулж, хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн МҮХАҮТ-ын гишүүн, хүнсний ууган үйлдвэр “Өгөөж чихэр боов” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сумъяагийн Түмэнгэрэлд хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга Баатаржавын Лхагважав,
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Жанцангийн Гөлгөө,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Тэсо групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Одонгийн Дамжин,
  • “Сод Монгол групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэд захирал Нэргүйн Ганболд,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Наран трейд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Дэндэвийн Удвал,
  • “Баруун-Урт тансаг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Дамирангийн Баясгалан,
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын бодлого стратегийн газрын дарга Жигжидийн Оюунчимэг,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • “Монос Улаанбаатар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал  Лувсандоржийн Алтанцогт,
Сүхбаатарын одонгоор:
  • “Нью жуулчин турс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Нэргүй,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дахь салбарын дарга Довжоогийн Батболд,
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ахмад ажилтан Батсүхийн Сарантуяа,
  • Ховд аймаг дахь салбарын дарга Балжаагийн Ганзориг,
  • “Авто агро” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Очирбатын Энхболд,
Алтан гадас одонгоор:
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Булганы Саруул,
  • Булган аймаг дахь салбарын дарга Дуламсүрэнгийн Оюунгэрэл,
  • Баянхонгор аймаг дахь салбарын дарга Жамбалын Өлзийбат,
  • Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга Эрдэнэчулууны Бадамхорол,
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол олон улсын арбитрын нарийн бичгийн дарга Нармандахын Батдорж,
  • Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Айыпханы Айнагүл,
  • Үзэсгэлэн яармагийн газрын мэргэжилтэн Цэрэндоржийн Хулан,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бодлого, стратегийн газрын ахлах мэргэжилтэн Баатарбилэгийн Баяртуяа,
  • “Хэрлэн зураглал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Эрчулууны Адъяа,
  • Эдийн засгийн судалгааны институтын газрын дарга Отгонбаярын Түмэн-Амар,
  • “Бөзөн баян цахирт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Амгалангийн Амартөр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Эрдэнэболд: Б.Энхбаяр та сайд болсон цагаас би тэгэж бодож байна, би ингэж хардаж байна гэж ярьж болохгүй шүү 41 минутын өмнө
Ц.Сандаг-Очир: Үе үеийн Ерөнхий сайд нар хүн танихдаа муу 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ 1 цагийн өмнө
“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цагийн өмнө
Монгол Улсад 42 жилийн дараа ДЦС5-ыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 2 цагийн өмнө
Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ 4 цагийн өмнө
64 УДАА ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 4 цагийн өмнө
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна 7 цагийн өмнө
2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр болно 8 цагийн өмнө
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэнг нээнэ 9 цагийн өмнө
"Оюутолгойн" албан тушаалтнуудад гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилжээ Өчигдөр
Г.Лувсанжамц: Би ямар ч улстөрчтэй садан төрлийн холбоо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Өчигдөр
МЭДЭГДЭЛ: Малайз Улсын хөрөнгө оруулалтын сангаас мөнгө авсан гэх мэдээлэл нь ор үндэсгүй гүтгэлэг Өчигдөр
Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна Өчигдөр
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ Өчигдөр
Senzu: Энэ шийдвэр гэнэт гаргасан шийдвэр биш байсан. Өөрийн гэр орноосоо явж байгаа мэт санагдаж байна Өчигдөр
​”The MongolZ” баг М.Азбаяр буюу “Senzu” сэлгээнд суух шийдвэр гаргажээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно Өчигдөр