БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ


Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ардын эмч цолоор:
  • Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Төрийн хошой шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн,
  • Элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон эрүүл мэндийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн нарт Монгол Улсын Ардын эмч цол хүртээлээ.
Хүний гавьяат эмч цолоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал асан, ахмад эмч Ноосгойн Оюунцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Лувсандагвын Бямбасүрэн,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх эмч Донхимын Чулуунбаатар,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн зөвлөх эмч Пэлжээгийн Бүрэнжаргал,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Самдангийн Алтансүх,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дарга асан, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Содовын Сонин,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Эрдэнийн Бат-Өлзий,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Гончигсүрэнгийн Энхцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Буянтын Доржханд,
 Алтан гадас одонгоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Пүрэвдоржийн Мөнхтуул,
  • Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Эрхэмийн Энхчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрчимт эмчилгээний эмч Шаалуугийн Цэрэнлхам,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын лабораторын ахлах лаборант Даваадоржийн Лхамсүрэн,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Алсын түргэн тусламжийн жолооч Чойжилсүрэнгийн Батдэлгэр,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Ширчингийн Баттулга,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн зохицуулах сувилагч Лхагваагийн Буянхишиг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Сувилахуйн албаны арга зүйч Доноровын Долгор,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Баасанжавын Батцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эм хариуцсан ахлах менежер, хими эмчилгээ хариуцсан эм зүйч Лоохоны Хэрлэнчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн  сувилагч Болдын Эрдэнэчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн их эмч Өлзийбаярын Баярцэнгэл нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 5 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 9 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 9 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 10 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 11 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09