БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦЕГ: 17 этгээд 26 удаагийн үйлдлээр 562 мал хулгайлжээ


Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ мэдээлж буйгаар 2025 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өссөн байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Мал, мах–2025” арга хэмжээг зохион байгуулж, гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүд байрлуулах болон зах, худалдааны төвүүдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлж эхлээд байгаа юм. Энэ онд мал хулгайлах гэмт хэргийн нийт хэргээс 187 удаагийн гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуул байгаа бөгөөд өнгөрсөн онд Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газартай хамтран 6 бүлгийн 17 этгээдэд холбогдох 26 удаагийн үйлдлээр иргэдийн 284 тооны бод, 278 тооны бог мал хулгайлсан гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг бүлэглэн үйлджээ. Малын хулгайн гэмт хэрэг ихэвчлэн малчдын анхаарал сул, малаа удаан хугацаагаар хариулгагүй орхих үед гардаг аж.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар 1. “Бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”, 2. “Энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол 2 -8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”, 3. Энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд малаа байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээ, мэдээллийг мэдсэн даруйдаа цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд болон өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 1 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 1 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01