БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээвэр төсөлд Европын Холбооны 15 стандартыг нутагшуулан ажиллаж байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

"Дүүжин замын тээвэр" төсөл нь хүн амын нягтрал, авто замын түгжрэлээс үл хамаарах нийтийн тээврийн нэг төрөл юм. Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Төслийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 38 хувьтай байна. Нийт 19 тулгуур багана, 2 буудлын барилга баригдахаас хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж, тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дууссан. Тулгуур баганын суурийн ажлын явц 75 хувьтай байна.  Одоогоор 19 тулгуур баганаас 6 баганыг бүрэн угсраад байгаа юм. Төслийн барилга угсралтын ажлыг Францын “Пома" групп болон “Моннис инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн талбайд нийт 90 гаруй хүн, 15 машин механизмтай ажиллаж байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна.

Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байна. Өнөөдийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь бууж, төслийн хэрэгжилтэд ашиглаж байна.

  • Дүүжин замын тээвэр нь сүлжмэл 216 ширхэг багцаас бүрдэх ган татлагатай, нэг багц нь 36 ган утастай, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн байна.
  • Ган татлага нь "В" маркийн, ачаа-хүн тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй. Татлагыг техникийн нөхцөл, стандартын шаардлагыг хангасан утсаар үйлдвэрлэжээ.

Төслийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна. Төслийн талбайд аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, ажил эхлүүлэх зөвшөөрөл журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажил гүйцэтгэж буй бүх ажилтан хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн хэрэглэж, өндөрт болон тоног төхөөрөмжийн бүсэд аюултай бүсийн хязгаарлалт, анхааруулах тэмдэг, хашлага, тусгаарлалт байрлуулж, цахилгааны түр шугам, газардуулга, галын аюулгүй байдлын хангалт зэргийг өндөр түвшинд шалгуулан, шаардлага ханган ажилладаг. Сар бүр төслийн нэгж, нийслэлийн Онцгой байдлын газар болон туслан гүйцэтгэгч байгууллагууд хамтран ХАБЭА аудит зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгах, сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

  • Дүүжин замын тээвэр нь Яармаг болон Хархоринд тус бүр буудалтай байна. Нийт 4.2 км үргэлжлэх замд тог тасрахад нөөц генератор ажиллана. Ингэснээр зорчигчдыг эрсдэлгүй, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэх юм.

Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч байгаа шинэ систем учир хууль эрх зүйн зохицуулалтгүй юм. Харин Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамтарсан ажлын хэсгээс “Аюулгүй ашиглалтын журам” гаргасан. 2010 онд баталсан тус журмаас өөр ямар нэг зохицуулалт байгаагүй учир 2023 оноос эхлээд Европын Холбооны 15 стандартыг MNS болгож нутагшуулсан. Энэхүү стандартууд нь хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлагууд юм. Монголын нөхцөлд бүрэн нутагшсан эдгээр стандарт нь дүүжин замын тээврийн хууль эрх зүйн зохицуулалтын суурь болно. Эдгээр стандартад үндэслэн дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах байгууллага нь ашиглалтын үеийн дүрэм журмыг боловсруулж, зорчигчдод мөрдлөг болгон ажиллана. Зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй метро, трамвай зэргээр бүх төрлийн нийтийн тээврийг хөгжүүлэх багц хууль гаргахаар ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэдээс 2,8 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 1 цагийн өмнө
Маргаашаас зарим нутгаар нойтон цас орж, явган шуурга шуурна 2 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төсөлд Европын Холбооны 15 стандартыг нутагшуулан ажиллаж байна 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас болж гацаанд орлоо 3 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа 3 цагийн өмнө
Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ 4 цагийн өмнө
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгалаа 5 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө 6 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан суманд дахин нэг эмэгтэй алга болсныг эрэн хайж байна 7 цагийн өмнө
ОБЕГ: НИЙТ ДУУДЛАГЫН 79 ХУВЬ БУЮУ 96 НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 7 цагийн өмнө
Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 8 цагийн өмнө
ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах саналыг 11 цагт хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 14 дүгээр сургуулийн дэргэдэх Шунхлай шатахуун түгээх станцтай холбоотой мэдээлэл хийнэ 9 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-д лиценз нь байхад минийх мэт ойлголт төрүүлж, гүтгэсэн 2025/10/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ 2025/10/10
Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ-өөс шууд гэрээ хийж болно гэж зөвлөмж гаргадаг нь үнэн 2025/10/10
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ 2025/10/10
Д.АМАРБАЯСГАЛАНГ ОГЦРУУЛАХ НЬ МАН-ЫН ЯЛАГДЛЫН ЭХЛЭЛ БОЛНО 2025/10/10
Б.Найдалаа: Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох нь зөв 2025/10/10