БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна. Үүнээс эхний 5 тулгуурыг суурилуулаад байна. Тус тулгуур цамхгийг босгох ажлыг “Моннис инженеринг” ХХК-ийн инженерүүд гардан гүйцэтгэсэн бөгөөд Францын Пома группийн инженерүүд зөвлөж байна. 

Моннис инженеринг” ХХК-ийн өндрийн инженер М.Төмөр “Өмнөх дөрвөн тулгуур баганыг суурилуулах ажлыг Францын инженерүүд гардан гүйцэтгэж, бид туслан гүйцэтгэгчээр ажилласан. Харин өнөөдөр тав дахь тулгуур цамхгийг бид өөрсдөө суурилуулж, Франц инженерүүд зөвлөн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар сантехник, цахилгаан, барилга, механикийн чиглэлийн нийт найман инженер ажиллаж байна. Бидний хувьд, Оюутолгой уурхайн ил гадаргын төсөлд ажиллаж байсан, 10-аас дээш жилийн ажлын туршлагатай инженерүүд томилогдсон. Цаашид Пома группийн зүгээс тросс таталт, кабин угсралтад зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана” гэв.

Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, мөн 11 дүгээр сард нийт 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ. 

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

Тус төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлсэн. Мөн инженер мэргэжилтнүүдэд шат дараатай сургалт орсноор ийнхүү монголын инженерүүд бүтээн байгуулалтыг гардан хийж гүйцэтгэж байна.

Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур тулгуур багана суурилуулах ажил дуусна. Энэхүү төслийн I шугамын урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БУСДЫН ФЭЙСБҮҮК ХАЯГТ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧ 2.102.000 ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛЖЭЭ 1 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд ханын шүүгээнд нуужээ 3 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа 4 цагийн өмнө
Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна 4 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 4 цагийн өмнө
Өнөөдрийн байдлаар 102.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэг болно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан 85.67 хувиар яллаа Өчигдөр
О.Цогтгэрэл: Ардчилсан нам нээлттэй, цэгцтэй нам болох ёстой Өчигдөр
БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ӨНГӨ МӨНГӨНД УРВАХГҮЙ БОЛ МАН-ЫН ДАРГАА СОНГОХ БОЛОМЖ БАЙНА Өчигдөр
Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжиллаа Өчигдөр
УЛС ТӨРИЙН ХОРТ СУМАА Х.БУЛГАНТУЯА РУУ ОНИЛОХ НЬ ЮУНЫ УЧИР ВЭ 2025/09/26
Д.Мөнхбаатар: 9 дүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгдэж, 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн 2025/09/26
Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно 2025/09/26
Х.Нямбаатар: Эхнэр нь нууцаар СӨХ төлнө 2025/09/26
Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км авто замыг ирэх сард ашиглалтад оруулна 2025/09/26
Хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэдлийг танилцууллаа 2025/09/26
МАН-ын бүлэг чуулганаас нэг хоногийн завсарлага авлаа 2025/09/26
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана 2025/09/26