Өнгөрсөн бямба гарагт /2025.09.27/ Баянзүрх дүүрэгт хүн амины ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, эмэгтэй хүний илжирч муудсан цогцос нийтийн байран дахь хувцасны шүүгээнээс олдсон байна. Хохирогч эмэгтэй 30 настай бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоон, хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ.