БНСУ-ын Dark romance төрлийн Tempest кино үзэгчдийн хүртээл болоод буй билээ. Уг кинонд бидний сайн мэдэх жүжигчин Жон Жи Хён Мун жу гэх дүрээр тоглосон юм. Тэрээр нөхрийнхөө үхлийн шалтгааныг хайж буйгаар өрнөж буй юм.
Тэрээр яг одоо гарч буй TEMPEST киноны нэг анги дээрээ “Хятад яагаад дайныг илүүд үздэг юм бэ? Цөмийн бөмбөг хил орчимд унаж мэднэ” хэмээн хэлсэн нь Хятадын цахим хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлэн Хятад улсыг түрэмгий байдлаар дүрсэлсэн, хорон санаатай хэллэг гэж үзжээ. Яг одоо олон сая цахим хэрэглэгчид жүжигчин Жон Жи Хёнтой хамтран ажиллаж буй брэнд компаниудыг хамтын ажиллагаагаа цуцлахыг шаардаж байгаа юм.
Мөн K-драмын хоригоо эцсээ хүртэл хадгалъя, баярлалаа” гэж бичсэн нэг Weibo сэтгэгдэлд 10 мянга гаруй хүн лайк даржээ.
Хятадын эсрэг хэлсэн өгүүлбэрт гол уур хилэн төвлөрч буй ч цахим хэрэглэгчид цувралын бусад хэсгээс ч “доромж” гэж үзсэн жишээнүүдийг бичжээ.
Жишээ нь, Хятадын Далянь хотыг харуулах ёстой хэсэгт хуучирч муудсан барилгууд гарах ба тэдгээрийг Хонг Конгод авсан зураг гэж үзэж, Хятадыг муугаар харуулж байна гэж зарим хүн шүүмжилсэн байна.
Энэ бүхнээс үүдэн Weibo дээр Жон жи Хёны эсрэг нэгдсэн хөдөлгөөн өрнөж, хэрэглэгчид брэндүүдийг түүнээс татгалзахыг уриалж, үгүй бол тус брэндийг бойкотлоно хэмээн бичжээ