БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина

Г.Оюунтуяа
17 цагийн өмнө

Нийслэлийн 2026 оны төсвийг боловсруулахтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ирэх жилүүдэд Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөж буй авто замын трасс дагуу ажиллалаа. Энэ үеэр тухайн трасс дагуух газар чөлөөлөлтийн нөхцөл байдал, төсөвт өртөг, инженерийн шугам сүлжээний түвэгшлийг гарган, тохирсон ажлын зургуудыг тодорхойлж байгаа юм.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр барих 3.6 км авто замын трасс дагуу ажиллалаа.  

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хамгийн түгжрэл ихтэй замуудын нэг бол Чингисийн өргөн чөлөө буюу Яармагаас 19-р хороолол хүртэлх зам байдаг. Тус замын ачааллыг бууруулахаар Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн зам дагуу 3.6 км авто зам барина. Тус авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.  

Түүнчлэн нэмэлтээр Яармагийн шинэ гүүрнээс уг авто зам руу холбогдох трасст өртсөн нэгж талбарыг чөлөөлж буй. Өөрөөр хэлбэл Яармагийн шинэ гүүрнээс Зайсан гүүр хүртэлх авто замын төлөвлөлтийг хийсэн гэдгийг тэрбээр онцолсон юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Баасандорж: АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас завсарлага авсан нь хууль зөрчөөгүй 5 цагийн өмнө
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ 8 цагийн өмнө
МАН-ын даргын сонгуульд “Nowar”-чид оролцож эхэллээ 9 цагийн өмнө
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа 9 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав 9 цагийн өмнө
Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил амьдарчээ 10 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилго болгожээ 10 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ 13 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан суманд түүсэн самраа сахиж үлдсэн эмэгтэй алга болжээ 13 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш хэрэглэснээр уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна 13 цагийн өмнө
БНХАУ-ын интернет хэрэглэгчдийг уурлуулсан К-драмын өгүүлбэр 14 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг 15 цагийн өмнө
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна 15 цагийн өмнө
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар хэлэлцэж байна 16 цагийн өмнө
Нийслэлд шахмал түлш борлуулах 382 цэг ажиллаж байна 16 цагийн өмнө
“Халзан бүрэгтэй” орд газрын ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна 17 цагийн өмнө
Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд оролцож байна 17 цагийн өмнө