БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна

Г.Оюунтуяа
15 цагийн өмнө

Жил бүрийн есдүгээр сард Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийг тэмдэглэдэг. Энэ жил есдүгээр сарын 22-28-нд сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” уриатай тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд сонсголгүй иргэдийн эрхийг дэмжих, дохионы хэлийг хамгаалах, төр, засгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн тэмдэглэлт өдрүүдийн үеэр улс орнуудын Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон,  орон нутгийн захиргааны байр, олон нийтийн барилга байгууламж, дурсгалт газруудыг цэнхэр гэрлээр гэрэлтүүлдэг уламжлалтай ажээ. 

Өнөөдөр Төрийн ордныг цэнхэр өнгөөр гэрэлтүүлж, Монгол Улсын Засгийн газар дэлхийн сонсголгүй иргэдийн хамтын нийгэмлэгтэй нэгдэж, дохионы хэл бол жинхэнэ хэл, төрийн хамгаалал дор орших ёстой гэсэн олон улсын үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр манай улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөгчид болон иргэд, олон нийт оролцсон арга хэмжээ боллоо. Тэд “Үндэсний дохионы хэлийг хүлээн зөвшөөрөх нь” хэмээх зурагт хуудас барьж, эрхээ хамгаалах асуудлаар санал бодлоо илэрхийллээ.

Цэнхэр гэрэл бол зөвхөн өнгө бус-хүний эрх, тэгш оролцоог илэрхийлэгч  юм хэмээн үзэж, сонсголгүй иргэдийн эрх, дохионы хэлний талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, хэвлэл мэдээллээр сурталчлах, Үндэсний болон орон нутгийн хэмжээнд сонсголгүй иргэдийн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж буй ажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Баасандорж: АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас завсарлага авсан нь хууль зөрчөөгүй 5 цагийн өмнө
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ 8 цагийн өмнө
МАН-ын даргын сонгуульд “Nowar”-чид оролцож эхэллээ 9 цагийн өмнө
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа 9 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав 9 цагийн өмнө
Онц хүнд гэмт хэрэг үйлдэн эх орноосоо зугтсан Хятад иргэн Монголд 15 жил амьдарчээ 10 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилго болгожээ 10 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ 13 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Тариалан суманд түүсэн самраа сахиж үлдсэн эмэгтэй алга болжээ 13 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш хэрэглэснээр уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна 13 цагийн өмнө
БНХАУ-ын интернет хэрэглэгчдийг уурлуулсан К-драмын өгүүлбэр 14 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг 15 цагийн өмнө
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна 15 цагийн өмнө
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар хэлэлцэж байна 16 цагийн өмнө
Нийслэлд шахмал түлш борлуулах 382 цэг ажиллаж байна 16 цагийн өмнө
“Халзан бүрэгтэй” орд газрын ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна 17 цагийн өмнө
Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд оролцож байна 17 цагийн өмнө