Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.09.24/ 08:00 цагт эхэллээ.
Хэлэлцэх асуудлууд:
- Санамж бичигт гарын үсэг зурах тухай /Хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр хамтран ажиллах тухай Энэтхэг Улсын Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг/
- “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
- “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад, “Үндэсний кино урлагийн өдөр”, “Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдөр нэмэх”/
- Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах/
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатын санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- “Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Газрын тосны хайгуулын “Төхөм-Х урд” талбайд/
- “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоол/
- “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Цахимаар түрүүнд “Digital First” бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад асуудал