Өнөөдөр болох үйл явдал
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцож байна.
09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:30 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болон сургалт “Bluesky” зочид буудалд эхэлнэ.
10:30 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” хэлэлцүүлэг хийнэ.