БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож байна.

Харин маргааш буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,

1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг

2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг

3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг

4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг

5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарын бүс:

  • 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл,
  • Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.

Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг.

Жолооч та бүхэн захирамжийн хэрэгжилтийг чандлан мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн этгээдүүд ажлаа зогсооно уу 56 минутын өмнө
"Сэлбэ 20 минутын хот"-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ 1 цагийн өмнө
Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй 2 цагийн өмнө
АЛГА БОЛСОН ХҮҮГ "ТАХИЛТЫН ЭЦЭС"-ЭЭС ОЛЖЭЭ 3 цагийн өмнө
Камертон хамтлагийн #25 дууны клип цацагдлаа 4 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Сэлбэ 20 минутын хот”-ын дараагийн ээлжийн орон сууцны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ 7 цагийн өмнө
​Х.Нямбаатар: Бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө 22 цагийн өмнө
Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам 23 цагийн өмнө
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна 23 цагийн өмнө
“Эмми” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо Өчигдөр
Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар тарвага агнажээ Өчигдөр
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа Өчигдөр
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн “Алт-3” аянд тавьсан хоригийг хэлэлцэж байна Өчигдөр
Д.Амарбаясгалан: Татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх хэрэгтэй Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна Өчигдөр
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 55 ХУВЬД ХЭВИЙН БАЙНА Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ Өчигдөр