БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан. Тэгвэл Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар байршлууд дээр нь ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарц дээр ажиллаж, “Хэт Моторс” ХХК-тай хашаа татах асуудлаар зөвшилцөлд хүрэхгүй байгааг мэдээлж байсан бол өнөөдөр тухайн компанитай үнэлгээ хийхээр болсныг тодотголоо.

Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Нарны замын баруун, Төмөр замын зоориноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам нүхэн гарцын ажлын газар чөлөөлөлтийн байршил дээр ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүрэгт Вокзалын баруун талд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа цогц ажлын нэг нь “Хермес”-ийн нүхэн гарц. Тухайн байршилд есөн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх, хашаа татах ажлууд хийгдэнэ. Үүнээс таван ААН-тэй зөвшилцөлд хүрч хараахан чадаагүй байна. Нэгдүгээрт, “Цүүрдэн” компани нийслэлийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг даргаар газар олгуулсан байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Гэвч энэ компани хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг огт зөвшөөрөхгүй байгаа. Хоёрт, “Фаерсэйфти экюпмэнт” компанид 897 орчим сая төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Хөрөнгийн үнэлгээн дээр нэмж 200 ам.метр газар авах саналтай байгаа. Санал болгосон газрыг нь олгох боломжгүй. Харин өөр байршилд газар олгох боломжтой. Гуравт, “МАК Централ” компани хөрөнгийн үнэлгээтэй танилцаж, зөвшилцөхөөр хүлээгдэж байна. Дөрөвт, “Плагротрейд” компанид 66.7 сая төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Үйл ажиллагааны зориулалтынх нь дагуу газар нэмж санал болгоё. Тавдугаарт, “Сээкл” компани хөрөнгийн үнэлгээ хийхийг зөвшөөрөөгүй. Дахин үнэлгээ хийхийг зөвлөсөн байдалтай байна. Дээрх таван компанитай зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна. Энэ долоо хоногт ирээд уулз. Нийслэлийн зүгээс дахиж мөн компаниудтай уулзъя. Үүнээс цааш Захиргааны ерөнхий хуулийн дагуу харилцааг мөрдөнө” гэсэн юм.

Улаанбаатар хотод 1949 онд анхны төмөр зам байгуулагдсанаас хойш хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд явж ирсэн. Улаанбаатар хотод нүхэн гарцууд барьснаар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах боломж бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулахыг зорьж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө 1 цагийн өмнө
Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо 3 цагийн өмнө
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам 3 цагийн өмнө
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна 3 цагийн өмнө
“Эмми” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо 4 цагийн өмнө
Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар тарвага агнажээ 4 цагийн өмнө
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа 5 цагийн өмнө
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн “Алт-3” аянд тавьсан хоригийг хэлэлцэж байна 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх хэрэгтэй 7 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна 7 цагийн өмнө
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 55 ХУВЬД ХЭВИЙН БАЙНА 8 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 7 иргэний өмь насыг авран хамгаалжээ 10 цагийн өмнө
ЧУУЛГАН: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
А.Баттулга боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын Намрын чуулганыг нээнэ 11 цагийн өмнө
НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ Өчигдөр
Судалгаагаар МАН Ерөнхий сайд, намынхаа генсекийг сольсноос хойш рейтинг нь унажээ 2025/09/12
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна 2025/09/12
“Phoenix Cup Mongolia 2025” – Монголд анх удаа софт дартсын нээлттэй тэмцээн болно 2025/09/12