БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.09.15) Улсын Их Хурлын үе үеийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын төлөөлөл “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалтад оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орчин цагийн парламентат ёс төлөвшин хөгжсөний түүхт ойн мэндчилгээг дэвшүүлээд, 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар хуралдаанаа хийснээр төрт ёсны түүхэн замналд нэгэн шинэ хуудас нээгдсэнийг цохон тэмдэглэлээ. Тэрбээр, олон намын төлөөлөл бүхий парламентын засаглал нь Монголчуудын ирээдүйн хөгжил дэвшлийн зүг чиг гарцаагүй мөн гэдгийг Улсын Бага Хурал бодитоор нотлон харуулсныг, түүхэн үйл хэргийн хамт онцоллоо. Түүнчлэн, эрх зүйт төрийг төлөвшүүлж, парламентат ёсыг бэхжүүлэхэд үе үеийн Улсын Их Хурал, түүний Тамгын газар түүхэн үүргээ гүйцэтгэсэн төдийгүй төрийн бодлогын залгамж чанар, институтийн хөгжлийн хүртээмжтэй байдлыг чухалчилсаар ирснийг тодотгов. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш үе үеийн Улсын Их Хурал бодлого зорилтынхоо хүрээнд тухайн цаг үедээ тэргүүн эрэмбийн шийдлүүдийг гаргаж байсныг дурдаад, Улсын Бага Хурлаас эхтэй өв соёл, дэг ёс, туршлага сургамжийг уламжлан авч, үргэлжлүүлэн хөгжүүлсээр өдгөө ес дэх удаагийн парламент ард түмнийхээ элч төлөөллийн эрхэм үүргээ хэрэгжүүлж байгааг хэллээ. Тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд төлөөллийн чадамжийг нэмэгдүүлсэн, таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй энэ удаагийн парламент уламжлал, шинэчлэлийг хослуулан хадгалж, ардчилсан институтийн хөгжил, сонгодог парламентын ёсыг улам бүр бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг УИХ-ын дарга онцлов. Энэ ташрамд тэрбээр, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжилтийг хянан шалгах ажилд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, институцийн хөгжил, эрх зүйн үндсийг тогтоох, хэрэгжүүлэх нөр их ажилд үе үеийн Тамгын газар, түүний удирдлага, албан хаагчдын оруулсан хувь нэмэр асар их хэмээн тэмдэглэв.

“Хуралдай” зөвлөлдөх танхимын өнөөдрийн уулзалтаар Улсын Их Хурлаас баталсан стратеги төлөвлөгөөний зорилтууд, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжууд, төсвийн хэлэлцүүлгийн шинэ дэг, татварын реформын цогц хэрэгжилт зэргээр нээлттэй санал солилцлоо. Үе үеийн парламентын тэргүүн нар уулзалтын үеэр цаг үеийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагыг бодлого, шийдвэртээ тусгах, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хууль тогтоох үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар болон нийгэмд шударга ёс, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Уулзалтад оролцогчид бага ард түмэн гэгддэг парламентын залгамж чанар нэн чухал гэдэгтэй санал нэгдэхийн зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагааг илүү төгөлдөржүүлэхэд харилцан туршлага, сургамжаа хуваалцаж, нээлттэй зөвлшилцөж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он), Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он), З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он), М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он), Г.Занданшатар (Улсын Их Хурлын дарга 2019-2024 он) нар болон үе үеийн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын төлөөлөл оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө 48 минутын өмнө
Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо 2 цагийн өмнө
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам 2 цагийн өмнө
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна 2 цагийн өмнө
“Эмми” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо 3 цагийн өмнө
Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар тарвага агнажээ 3 цагийн өмнө
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн “Алт-3” аянд тавьсан хоригийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх хэрэгтэй 6 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 55 ХУВЬД ХЭВИЙН БАЙНА 7 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 7 иргэний өмь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
ЧУУЛГАН: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
А.Баттулга боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын Намрын чуулганыг нээнэ 10 цагийн өмнө
НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ 23 цагийн өмнө
Судалгаагаар МАН Ерөнхий сайд, намынхаа генсекийг сольсноос хойш рейтинг нь унажээ 2025/09/12
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна 2025/09/12
“Phoenix Cup Mongolia 2025” – Монголд анх удаа софт дартсын нээлттэй тэмцээн болно 2025/09/12