БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Уулархаг нутгаар нойтон цас орно

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны есдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +16...+18 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +5 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр түгжрэлийн нөлөөгөөр үүсэх so₂, nox, pm2.5 зэрэг утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна 59 минутын өмнө
Д.Амарбаясгалан: МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ 2 цагийн өмнө
Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар нойтон цас орно 2 цагийн өмнө
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхголд гөрсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийн уулзалт зөвлөгөөн болно 4 цагийн өмнө
Сурвалжилга: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог 20 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа 22 цагийн өмнө
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа Өчигдөр
М.Мандхай: Шинэ үеийн дуу хоолойг боомилох, өөрчлөлт, шинэчлэлийг эсрэг оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй Өчигдөр
Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно Өчигдөр
Боловсролын сайд П.Наранбаяр Японы “Шицүкэно кай-Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн хатагтай Ито Наоког хүлээн авч уулзлаа Өчигдөр
Б.Гүнбилэг: "Зандкаа ахын бүүвэй-3" Өчигдөр
Баянзүрх дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна Өчигдөр
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна Өчигдөр
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа Өчигдөр
Амьтанд хайртай хүн бүрийн цуглах өдөр – BePawsitive 5 Өчигдөр
ГУРИЛЫН ХЯМРАЛЫН БУРУУТАЙ ЭЗЭН Өчигдөр