БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү хариуцлагын гэрээ нь 4 зүйл, 22 заалттай бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, гэрээний биелэлтийг жил бүр 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэж байх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг Монгол Улсын иргэн хэн бүхэн чанд мөрдөх ёстой бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүн төвтэй хөгжил, ёс зүйт төр, “Нэг бодлого-нийтийн зүтгэл” уриаг төр, түмний төлөөх их үйл хэрэгт үндсэн чиг шугамаа болгож, эв нэгдэл, итгэлцэл дээр суурилан ажиллахын тулд Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж байна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллах зарчим олон улсад төдийгүй, манай улсад ч жишиг болсон бөгөөд энэ нь хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг тогтоох, иргэддээ тэгш боломж олгох, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих үлгэрлэл болно” гэв.

Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Ерөнхий сайдын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан болон танхимын зарчим баримталж ажиллагаагүй тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл Засгийн газрын гишүүнээс огцруулах хариуцлагын арга хэмжээг авах болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сурвалжилга: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа 5 цагийн өмнө
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 7 цагийн өмнө
М.Мандхай: Шинэ үеийн дуу хоолойг боомилох, өөрчлөлт, шинэчлэлийг эсрэг оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй 7 цагийн өмнө
Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр Японы “Шицүкэно кай-Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн хатагтай Ито Наоког хүлээн авч уулзлаа 8 цагийн өмнө
Б.Гүнбилэг: "Зандкаа ахын бүүвэй-3" 8 цагийн өмнө
Баянзүрх дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна 10 цагийн өмнө
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна 10 цагийн өмнө
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа 10 цагийн өмнө
Амьтанд хайртай хүн бүрийн цуглах өдөр – BePawsitive 5 22 цагийн өмнө
ГУРИЛЫН ХЯМРАЛЫН БУРУУТАЙ ЭЗЭН Өчигдөр
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина Өчигдөр
ШҮҮХ: Ц.Санжаачойпэл нарт зодуулсан хохирогч С-д хилийн хориг тавихаас татгалзлаа Өчигдөр
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа Өчигдөр
"Баячууд"-ын хүүхдүүдэд нүүрээ цөмлүүлсэн хүүг яллагдагчаар татах эсэх шүүх хурал эхэллээ Өчигдөр
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүллээ Өчигдөр
Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
​Аравхан сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж алсан хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна Өчигдөр
ГАР УТСЫГ НЬ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭД ДАНСНААС НЬ 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРЛАГА ГАРГАЖЭЭ Өчигдөр