БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

Г.Оюунтуяа
10 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг 2025 оны 9 дүгаар сарын 26-ны өдөр 13 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна.

1. Барилгын товч танилцуулга:

  • Барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон.
  • Барилгын нийт талбай 1222 м2

2. Дуудлагын худалдааны үнэ: 1,920,014,738.00 төгрөг

3. Дэнчингийн хэмжээ:  192,001,473.80 төгрөг                           

4. Дуудлагын худалдааны мэдээлэл:

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13.00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн засаг захиргааны Хангарди цогцолбор Б блок 2 давхар 201 тоот

 

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө

 

 

4

 

 

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага:

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дансны дугаар:

Нийслэлийн Төрийн сан 100200000961

 

5

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3 дугаар давхар

РД: 2576589

5. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

6. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
  • Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь
  • Хувь хүн бол Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

7. Мэдээлэл авах:

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: (11)-31-05-80

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГУРИЛЫН ХЯМРАЛЫН БУРУУТАЙ ЭЗЭН 1 цагийн өмнө
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина 2 цагийн өмнө
ШҮҮХ: Ц.Санжаачойпэл нарт зодуулсан хохирогч С-д хилийн хориг тавихаас татгалзлаа 3 цагийн өмнө
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа 4 цагийн өмнө
"Баячууд"-ын хүүхдүүдэд нүүрээ цөмлүүлсэн хүүг яллагдагчаар татах эсэх шүүх хурал эхэллээ 5 цагийн өмнө
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүллээ 5 цагийн өмнө
Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цагийн өмнө
​Аравхан сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж алсан хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна 6 цагийн өмнө
ГАР УТСЫГ НЬ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭД ДАНСНААС НЬ 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРЛАГА ГАРГАЖЭЭ 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Энэ өдөр хэлмэгдэгсдийн үр удам, төрөл төрөгсдөд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлье 6 цагийн өмнө
"Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав 7 цагийн өмнө
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Засгийн газар хийн хоолойн төслийг хэлэлцэж байна 9 цагийн өмнө
“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ 10 цагийн өмнө
Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал 10 цагийн өмнө
“Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө 11 цагийн өмнө
Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүүлсэн гэж яллагдагчаар татлаа 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Жилд 62 сая доллароор гадаадаас чихэр, сахар авч иддэг мөнгөөр "шинэ түлш" хэрэглэнэ 21 цагийн өмнө
БИЗНЕСМЭНИЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОДУУЛСАН ХОХИРОГЧИЙГ СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ УУ 21 цагийн өмнө