БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарын төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх талаар санал солилцож, уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Амбан захирагч нөхрийн хамт Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр, тухайлбал “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, “Налайхын Политехникийн коллеж”-д зочиллоо.

Мөн Австралийн Элчин сайдын яам, Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлсэн “Хил хязгааргүй номын сан” төслийн үр дүнтэй танилцаж, Үндэсний номын санд Австралийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс 40 гаруй ном хандивлалаа.

Амбан захирагч Саманта Мостин төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, эмэгтэй бизнес эрхлэгчид болон Австралид тус улсын тэтгэлэг, батлан хамгаалах чиглэлээр суралцаж төгссөн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Эрхэм зочид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргийн Л.Болорцэцэг нарын хамт “Их тэнгэр” цогцолборт дурсгалын мод тарьж, “Чингис хаан” үндэсний музейд зочлон, эрийн гурван наадам, шагайн харваа, үндэсний урлагийн тоглолт бүхий бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болсон төрийн энэ айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж,  хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажууллаа.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг болон албаны бусад хүн үдэж мордууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Жилд 62 сая доллароор гадаадаас чихэр, сахар авч иддэг мөнгөөр "шинэ түлш" хэрэглэнэ 2 цагийн өмнө
БИЗНЕСМЭНИЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОДУУЛСАН ХОХИРОГЧИЙГ СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ УУ 2 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө 7 цагийн өмнө
Европын Холбоо "Google"-д 2.95 тэрбум еврогийн торгууль ногдууллаа 8 цагийн өмнө
Жүжигчин Пак Мин Ёны жингийн асуудалд фэнүүд нь санаа зовж байна 9 цагийн өмнө
Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тооны тарвагыг устгалд оруулжээ 10 цагийн өмнө
Говь ХК компанийн хэлбэрээ өөрчилж ХХК болгожээ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Лаг хатааж шатаах үйлдвэрийг барина 13 цагийн өмнө
Pokerrr 2 аппликэйшинд өрөө үүсгэж, мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулсан 14 этгээдийн баривчилжээ 14 цагийн өмнө
Тарган Joe монголд тоглох сургаар хилийн чанадаас үзэгчид олшрох нь 14 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг болно 16 цагийн өмнө
ШИНЭ ҮЕИЙНХЭН МАН-ЫГ "МАНУУХАЙ" ХЭВЭЭР БАЙЛГАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА Өчигдөр
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина Өчигдөр
ЭМЯ: Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна Өчигдөр
Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна Өчигдөр
УИХ-ын гишүүн Х.Ганхүлэг: Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд Бага хурал нь 100 хувийн саналаар дэмждэгийг өөрчлөөсэй Өчигдөр
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө Өчигдөр
ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр