Жүжигчин Пак Мин Ён саяхан болсон "Confidence Man KR" киноны танилцуулах үйл ажиллагаанд оролцжээ. Уг үйл ажиллагаанд тэрээр биеийн өнгөтэй бариу даашинз өмссөн нь түүний жинг хэт туранхай харагдуулсан тул фэнүүд нь санаа зовж эхэлжээ. Түүний хувьд 2024 онд “Marry my husband” кинонд тоглохын тулд 37 кг хүртлээ жингээ хасаж байсан билээ. Энэ нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн хэдий ч тэрээр киногоо амжилттай дуусгаж байсан юм. Тэгвэл одоо ч гэсэн киноны дүрд зориулж жингээ хасаж байгаа юу эсвэл өөр асуудал байгаа юу хэмээн фэнүүд нь санаа зовж эхэлжээ.
Түүний хариуд тэрээр “Би ямар нэгэн дэглэм бариагүй. Мөн жингийн асуудалд хэт санаа зовох хэрэггүй. Би зүгээр” хэмээн мэдэгджээ