Европын Холбоо баасан гарагт “Google” компанид өөрийн зар сурталчилгааны үйлчилгээг давуу байдалтайгаар ашигласан хэмээн буруутгаж 2.95 тэрбум еврогийн (3.47 тэрбум ам.доллар) торгууль ногдуулсан байна. Энэ шийдвэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дургүйцлийг төрүүлж, тэрээр Европт шинэ татвар ногдуулах талаар анхааруулжээ. “Google” уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Европын Комиссын гаргасан шийтгэлийг давж заалдахаа илэрхийлсэн байна.