Өнөөдөр болох үйл явдлын тойм:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
10:00 цагт: Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар СТӨ-нд мэдээлэл өгнө. Утас: 99127029
-12:00 цагт: "Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд болно.
-Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” үзэсгэлэн "Б Контемпорари" арт галерейн танхимд дэлгэж байна.
-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна.
-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т толилуулж байна.
-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.