БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Лаг хатааж шатаах үйлдвэрийг барина

Г.Оюунтуяа
8 цагийн өмнө

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ирэх аравдугаар сараас ашиглалтад орно. Шинэ цэвэрлэх байгууламжтай хамт лаг хатааж, шатаах үйлдвэр барих төсөл давхар яригдаж байгаа. Учир нь өнөөдөр улс, нийслэлийн хэмжээнд лаг хатааж, шатаах үйлдвэр байхгүй. Бүгд лагаа байгальд хатааж булж байгаа. Бас Туул голын бохирдол арилахгүй. Зарим хэсэгтээ 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан талаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар өөрийн пэйж хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэгвэл Улаанбаатар хотын 24 мега төслийн хүрээнд Лаг хатааж, шатааж эрчим үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 40 мянган ам.метр талбайд барихаар урьдчилсан ТЭЗҮ-ийг баталжээ. Тус үйлдвэрийг 2025-2027 онд ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлаас нь эхлүүлэн барих аж. Ийнхүү Монгол Улсад анх удаа лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгаж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах төслийг нийслэлээс хэрэгжүүлж байна. Үйлдвэр хоногт 280 тонн лагийг хатаан шатааж, 5-6 метр.куб үнс болгох юм.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатааж шатаах үйлдвэрийн тендерийг удахгүй зарлана. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад ороход арьс шир, ноос ноолуур, хүнсний гэх мэт үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламжуудтай болж байж асуудал цогцоороо шийдвэрлэгдэнэ” гэдгийг онцолжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө 2 цагийн өмнө
Европын Холбоо "Google"-д 2.95 тэрбум еврогийн торгууль ногдууллаа 2 цагийн өмнө
Жүжигчин Пак Мин Ёны жингийн асуудалд фэнүүд нь санаа зовж байна 3 цагийн өмнө
Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тооны тарвагыг устгалд оруулжээ 4 цагийн өмнө
Говь ХК компанийн хэлбэрээ өөрчилж ХХК болгожээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Лаг хатааж шатаах үйлдвэрийг барина 8 цагийн өмнө
Pokerrr 2 аппликэйшинд өрөө үүсгэж, мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулсан 14 этгээдийн баривчилжээ 8 цагийн өмнө
Тарган Joe монголд тоглох сургаар хилийн чанадаас үзэгчид олшрох нь 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг болно 10 цагийн өмнө
ШИНЭ ҮЕИЙНХЭН МАН-ЫГ "МАНУУХАЙ" ХЭВЭЭР БАЙЛГАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА 18 цагийн өмнө
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина 23 цагийн өмнө
ЭМЯ: Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна Өчигдөр
Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна Өчигдөр
УИХ-ын гишүүн Х.Ганхүлэг: Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд Бага хурал нь 100 хувийн саналаар дэмждэгийг өөрчлөөсэй Өчигдөр
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө Өчигдөр
ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА Өчигдөр