БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг өглөө.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 87.4 хувьтай байна. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3в магистраль шугамыг засварлах ажлыг өнгөрсөн 8 дугаар сард эхлүүлсэн. Уг шугамын ажлыг энэ сарын 15-нд дуусгана. Мөн “Энергио тех сервис” ХХК-ийн гүйцэтгэж буй 25 дугаар эмийн сангаас Хатанбаатар Магсаржавын гудамж хүртэл 11 Г, Д магистраль шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил нийт 65 хувьтай үргэлжилж байна. Улаанбаатар хотын оргил ачаалал 2025 оны 1 дүгээр сары 14-нд 1078 МВт болж, өнгөрсөн оны өвлийн оргил ачаалалтай харьцуулахад 20 МВт буюу 1.9 хувиар аар өсжээ. Цаашид цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг жил бүр 6-7 хувиар нэмэгдэхээр урьдчилан тооцоо гарсан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 87.5 хувийн гүйцэтгэлтэй байна. НЭМГ-аас нийт 92 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 78 арга хэмжээ дуусаж, 14 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж давс, бодис нөөцлөх ажлаа шуурхай зохион байгуулж ажиллах,
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 9Б төв шугамыг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлж, халаалтын улирал эхлэхээс өмнө буюу дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан ашиглалтад оруулах,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох журмын дагуу арга хэмжээ авах,
  • Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн нэгдсэн мэдээлэл бүхий цахим системийг хүлээн авч, техник, технологийн болон хүний нөөцийн бэлэн байдлыг хангуулж, системийг тогтвортой ажиллуулах зэрэг үүрэг өглөө.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМЯ: Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна 9 минутын өмнө
Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Ганхүлэг: Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд Бага хурал нь 100 хувийн саналаар дэмждэгийг өөрчлөөсэй 3 цагийн өмнө
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө 4 цагийн өмнө
ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭД ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ 5 цагийн өмнө
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 4 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
А.Амартүвшин: Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина 7 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЖИЛД 40 САЯ ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛДАГ БОЛЛОО 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Зогсож байгаа морьд" үзэсгэлэнгийн нээлт болно 8 цагийн өмнө
Хөвсгөл аймагт хөл хорио тогтоож аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа 19 цагийн өмнө
МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР "ГАЗПРОМ" НХН-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2025/09/05
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 2025/09/05
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛС ЕВРАЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЗАНГИЛАА БОЛНО 2025/09/05
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 2025/09/05
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 2025/09/05
Хүүхдүүд төрөөс хэдэн төгрөгийн, ямар тэтгэмж дэмжлэг авдаг вэ? 2025/09/05