БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шинэ Зеланд Улсын Парламентын даргын айлчлал өндөрлөлөө

Г.Оюунтуяа
2025/09/03

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөсөн Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.03) буцлаа. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол, Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс үдэн мордуулав.

Олон улсын Чингис хаан нисэх буудлаас төлөөлөгчдийг үдэн гаргах үедээ Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Шинэ Зеландын Парламентын дарга Жерард Браунлид Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн талархлын захидал болон айлчлалын үеийн фото зургийн цомгийг дурсгал болгон гардуулав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэхүү албан ёсны айлчлал Монгол, Шинэ Зеландын харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламент хоорондын харилцааг шинэ түвшинд гаргаж, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал алхам болсныг Улсын Их Хурлын дарга талархлын захидалдаа дурджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв 11 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 11 цагийн өмнө
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо 15 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цагийн өмнө
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно 20 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно 20 цагийн өмнө
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ Өчигдөр
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо Өчигдөр
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ Өчигдөр
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно 2026/03/10
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий 778 автомашины газар доорх ​зогсоолын төслийг хэрэгжүүлж байна 2026/03/10
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 2026/03/10
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 2026/03/10
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа 2026/03/10
Өмнөд Солонгос цуврал алуурчин гэгдээд буй эмэгтэйн зургийг олон нийтэд дэлгэлээ 2026/03/10
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд цахилгаан хязгаарлана 2026/03/10