БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бага тойруу орчим нь нийслэлийн түүхэн хөгжил, соёл, архитектурын өвийг хадгалсан онцгой хэсэг. Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх, иргэний амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот”  болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй нийт 376 барилгын 40-50 нь хотын төвд байна. Бага тойруу орчимд хүн амын нягтралыг нэмэгдүүлэхгүй байх, гэхдээ хотын түүхэн соёл, өнгө үзэмжид уялдуулан барилгыг дахин төлөвлөх, шинээр барих барилгын өндрийг эцэслэх шаардлага байгаа. Иргэдийг тавтай амьдруулах үүднээс санал асуулгыг явуулж байгаа учир иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

 

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр хуралд Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны Бага тойруугийн хэсгийн 243.3 га талбайд хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах талаар танилцуулсан. Энэ хүрээнд

  1. Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ хотын хүн ам, барилгажилтын нягтралыг тэнцвэртэй хөгжүүлэх.
  2. Барилга байгууламжийн барилгын өндрийг нарны ээвэрлэлт, барилга хоорондын зай хэмжээтэй уялдуулан шийдвэрлэж, өндрийн хязгаарыг тогтоох.
  3. Явган хүний зам, дугуйн замын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй өргөтгөл, шат довжоог буулгах.
  4. Хот байгуулалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ хүн амын зохистой нягтралтыг авч үлдсэнээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, авто зогсоолын хүртээмжийг хадгалж авч үлдэх.
  5. Түүх, архитектурын дурсгалт барилга, байгууламжийн зөвшөөрөлгүй өргөтгөл, зохимжгүй байгууламжуудыг буулгаж, анхны төрхийг нь нөхөн сэргээх талаар арга хэмжээ авах.
  6. Түүх, архитектурын дурсгалт барилга, байгууламжийг хүчитгэх, чанарыг авч үлдэх талаар инженерийн шийдэл боловсруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлж, шийдүүлэх, иргэд, олон нийтээс санал авахыг нийслэлийн Засаг даргаас үүрэг болгоод байна.

Санал асуулгад дараах холбоосоор оролцоно уу.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfGez5fJs4tRnQm14yrMrQuQ-xLrJRu6zqkc5yK_4tyHF0tYw/viewform?usp=header

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Нийгмийн асуудлыг хамтдаа шийддэг ухамсартай, залуу иргэн байгаарай 58 минутын өмнө
Таван машин мөргөлдөж нэг хүн нас барж, найман хүн гэмтжээ 1 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ 4 цагийн өмнө
Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна 4 цагийн өмнө
Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ 4 цагийн өмнө
Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 6 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна 6 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид БНХАУ-ын цэргийн сургуульд суралцана 8 цагийн өмнө
Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа 9 цагийн өмнө
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ 9 цагийн өмнө
ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН PEAK БАГИЙН ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ 10 цагийн өмнө
Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө 10 цагийн өмнө
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Цаг уурын тойм" яруу найргийн уншлага болно 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан, бороо орохгүй 12 цагийн өмнө
“”Эрдэнэс тавантолгой”-д осол гарч хүний амь эрсэдлээ Өчигдөр
Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ Өчигдөр
ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2025/08/26
Вашингтон D.C- д "Харандаа"-ны хөшөөнөөс өндөр барилга хориотой 2025/08/26