БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө

Г.Оюунтуяа
8 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж буй компаниудын удирдлагатай уулзлаа.

НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байна. Нийт 210 мянган ам.метр талбайг шинэчлэхээс 65 мянган ам.метр явган замыг өнөөдрийн байдлаар шинэчлээд байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 13 байршилд 13 компани тендерт шалгарсан бөгөөд ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байна. Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө. Төлөвлөгөөнөөс хоцорч, удаашралтай ажилласан компаниудын гэрээг цуцална. Шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас ажлыг үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар хийгдэж буй явган хүний зам шинэчлэлийн ажил нь шугам, сүлжээний өргөтгөлийн ажилтай уялдаж байгаа. Тиймд, долоо хоног бүр гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Геодези, усны барилга байгууламжийн газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох ажилтнуудтай уулзаж, тухай бүрд нь асуудлаа шийднэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ 1 цагийн өмнө
Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна 2 цагийн өмнө
Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ 2 цагийн өмнө
Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 4 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна 4 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид БНХАУ-ын цэргийн сургуульд суралцана 6 цагийн өмнө
Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа 6 цагийн өмнө
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 7 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ 7 цагийн өмнө
ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН PEAK БАГИЙН ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ 8 цагийн өмнө
Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө 8 цагийн өмнө
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Цаг уурын тойм" яруу найргийн уншлага болно 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан, бороо орохгүй 10 цагийн өмнө
“”Эрдэнэс тавантолгой”-д осол гарч хүний амь эрсэдлээ Өчигдөр
Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ Өчигдөр
ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2025/08/26
Вашингтон D.C- д "Харандаа"-ны хөшөөнөөс өндөр барилга хориотой 2025/08/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа 2025/08/26
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ, СҮЛЖЭЭ БОЛОН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 2025/08/26