БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох аргачлалыг шинэчилж, уул уурхайн бирж буюу Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнээр АМНАТ тооцохоор шийдвэрлэсэн билээ. Учир нь АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулахгүй бол уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авч, санхүүгийн дарамт үүсээд байсан юм. Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрс 22.6, хайлуур жонш 54.3, төмрийн хүдэр 26.6 хувь илүү үнээр тооцож байсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.

АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог байсан нь түүхий эдийн үнэ өндөр байх үед компаниудад эергээр нөлөөлж байсан боловч үнэ буурахад алдагдалд орж, компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна. Бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжүүлсэнд талархалтай байгаагаа “Энержи Ресурс” ХХК-ийн захирал Д.Энхбат хэлээд энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацааг цаашид дахин сунгаж өгөхийг хүслээ. АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан Засгийн газрын шийдвэр он дуустал үргэлжлэхээр байгаа юм.

Биржийн арилжаанд оролцдоггүй бусад нэр төрлийн нүүрсэнд АМНАТ ногдуулдаг болох саналыг Монголын нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва гаргалаа. АМНАТ тооцох шинэ аргачлалаар, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг Монголын хөрөнгийн биржийн үнэлгээгээр тооцож АМНАТ төлөхөөр болж байгаа юм. Ингэснээр биржийн арилжаа нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх тооцоог Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа.

“Ган хүдэр орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр АМНАТ-ийг давхардуулан авч байгааг судалж, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарахыг хүслээ. Түүний саналыг судалж ажиллахыг Ерөнхий сайд Сангийн яаманд чиглэл болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Баяр: Үндэсний амин шаардлагыг мэдэрдэг хүн АН-ын дарга болоосой 32 минутын өмнө
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Нийгмийн асуудлыг хамтдаа шийддэг ухамсартай, залуу иргэн байгаарай 2 цагийн өмнө
Таван машин мөргөлдөж нэг хүн нас барж, найман хүн гэмтжээ 2 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ 5 цагийн өмнө
Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна 5 цагийн өмнө
Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ 5 цагийн өмнө
Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 7 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна 7 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид БНХАУ-ын цэргийн сургуульд суралцана 9 цагийн өмнө
Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа 10 цагийн өмнө
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ 10 цагийн өмнө
ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН PEAK БАГИЙН ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ 11 цагийн өмнө
Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө 11 цагийн өмнө
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Цаг уурын тойм" яруу найргийн уншлага болно 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан, бороо орохгүй 13 цагийн өмнө
“”Эрдэнэс тавантолгой”-д осол гарч хүний амь эрсэдлээ Өчигдөр
Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ Өчигдөр
ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2025/08/26