БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нэмэгддэг авто замын түгжрэлээс урьдчилан сэргийлж НИТХ-ын дарга А.Баяр автозамын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх талаар захирамж гаргасан билээ.
Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөөд байгаа бөгөөд НИТХ-ын дарга А.Баяр уг захирамжийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр автобус хоорондын хүлээлтийн хугацаа 8-10 минут байсан бол 3-5 минут болж буурсан.
Мөн нийтийн тээврийн автобусны хурд 4.5 км/цаг нэмэгдэж 13.5 км.цагийн хурдтай зорчиж байна. Ойрын өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэлийг зорих авто машины тоо 3-5 дахин, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал 5 дахин нэмэгдээд байгаа энэ үед нийтийн тээврийн авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлснөөр автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээлгийн зай хоорондыг багасгаж байна” хэмээн онцоллоо.
Тухайлбал, М:1 чиглэлийн Таван шараас Офицеруудын ордон орох чиглэлийн автобусны хурд өмнө нь 110 минут байсан бол одоо 90 минут болж буурсан байна. Түүнчлэн Замын цагдаагийн газраас нэгдүгээр эгнээгээр автобус саадгүй зорчих болсноор томоохон уулзваруудад зохицуулалт хийх замын цагдаагийн ачаалал эрс буурчээ. НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн иргэд хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна. Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлээд байна. Дараагийн ээлжид 3,4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто зам, ХУД-ийн 120 буюу тэмээтэй хөшөөнөөс Нисэхийн тойрог хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломжтой эсэхийг судалж байна” гэв.
Энэ үеэр иргэд “Төв замын нэгдүгээр эгнээгээр автобусыг саадгүй зорчих шийдвэр гаргасан нь зөв. Цаашдаа бүх л чиглэлд автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог болчихвол хүн болгон авто машин унаж түгжрэхийг хүсэхгүй нийтийн тээврээр үйлчлүүлнэ шүү дээ” гэв. Мөн иргэдийн зүгээс нийтийн тээврийн зарим автобус чиглэл зарлахгүй байгаагаас үүдэн харааны бэрхшээлтэй иргэд, ахмадууд буудал андуурч буух хүндрэл учирдаг талаар хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын гол гудамж, замын 15 байршилд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд саад болж байгаа авто машинуудыг цэгцлэх ажил үргэлжилж байна. Мөн энэ хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газраас 38 албан хаагч автобусны буудлуудад зөвшөөрөлгүй зогссон, түр зогссон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж ажиллаж байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Баяр: Үндэсний амин шаардлагыг мэдэрдэг хүн АН-ын дарга болоосой 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Нийгмийн асуудлыг хамтдаа шийддэг ухамсартай, залуу иргэн байгаарай 2 цагийн өмнө
Таван машин мөргөлдөж нэг хүн нас барж, найман хүн гэмтжээ 2 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛСНӨӨР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА БАГАСАЖ, ХУРД 4.5 КМ/ЦАГААР НЭМЭГДЖЭЭ 5 цагийн өмнө
Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна 5 цагийн өмнө
Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ 6 цагийн өмнө
Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 7 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна 7 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид БНХАУ-ын цэргийн сургуульд суралцана 10 цагийн өмнө
Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа 10 цагийн өмнө
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ 11 цагийн өмнө
ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН PEAK БАГИЙН ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ 11 цагийн өмнө
Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө 12 цагийн өмнө
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Цаг уурын тойм" яруу найргийн уншлага болно 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан, бороо орохгүй 13 цагийн өмнө
“”Эрдэнэс тавантолгой”-д осол гарч хүний амь эрсэдлээ Өчигдөр
Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ Өчигдөр
ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2025/08/26