БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан, бороо орохгүй

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

2025 оны 08-р сарын 27-ны 20 цагаас 2025 оны 08-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +6…+11градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: : Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 24 минутын өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна 27 минутын өмнө
Онцгой байдлын алба хаагчид БНХАУ-ын цэргийн сургуульд суралцана 2 цагийн өмнө
Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа 3 цагийн өмнө
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ 3 цагийн өмнө
ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН PEAK БАГИЙН ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ 4 цагийн өмнө
Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө 4 цагийн өмнө
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Цаг уурын тойм" яруу найргийн уншлага болно 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан, бороо орохгүй 6 цагийн өмнө
“”Эрдэнэс тавантолгой”-д осол гарч хүний амь эрсэдлээ Өчигдөр
Шүүх Ц.Санжаачойпилыг үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй гэж үзжээ Өчигдөр
ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
Вашингтон D.C- д "Харандаа"-ны хөшөөнөөс өндөр барилга хориотой Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа 2025/08/26
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ, СҮЛЖЭЭ БОЛОН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 2025/08/26
Н.Нэргүй: Дан гэр хорооллын бүсэд камержуулалт, хүүхдийн тоглох орчин хамгийн хэрэгцээтэй 2025/08/26
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа 2025/08/26
200 саяын шагналын сантай өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн болно 2025/08/26